solongonews
Ван И Балбын Гадаад хэргийн сайд Шишир Ханальтай хэлэлцээ хийв
2026-06-16 10:10
Ван И Балбын Гадаад хэргийн сайд Шишир Ханальтай хэлэлцээ хийв.

ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И 06-р сарын 15-нд Бээжин хотноо Балбын Гадаад хэргийн сайд Шишир Ханальтай хэлэлцээ хийв.

Ван И хэлэхдээ “ 2019 онд Ши Жиньпин дарга Балба улсад түүхэн айлчлал хийж, хоёр орон хөгжил цэцэглэлтэд чиглэсэн ирээдүй үеийнхний стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоож, Хятад, Балбын харилцааны нийтлэг чиглэлийг тодорхой болгосон. Хятад улс Балба улстай хамтран "Бүс ба Зам" санаачилгыг чансаатай бүтээн байгуулж, цахилгаан сүлжээ, хурдны зам, боомт, агаарын тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулахад бэлэн байна”гэжээ.

- Балба улс нэг Хятад улсын бодлогыг хатуу баримталж, ямар ч хүчин Балбын нутаг дэвсгэрийг ашиглан Хятадын ашиг сонирхлыг хохироохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Балба улс Хятадын аж ахуйн нэгжүүдэд шударга, хууль дээдэлсэн, ээлтэй бизнесийн орчин бүрдүүлэхэд бэлэн байна гэж Шишир Ханаль хэлэв.

Зохиогч: ФЭН ШИНЬРАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл