Ши Жиньпин ХКН-ын Төв хороо болон өөрийнхөө нэрийн өмнөөс Ким Жонг Унд халуун баяр хүргэж, дарга Ким Жонг Ун тэргүүтэй Хойд Солонгосын Хөдөлмөрийн Намын удирдлага дор, тус орны ард түмэн социалист үйлсийг бүтээн байгуулах явцад шинэ амжилт олохыг хүсэн ерөөсөн байна.
Ши Жиньпин хэлэхдээ: - Хятад Хойд Солонгосын уламжлалт найрамдлыг хоёр талын ахмад удирдагч гар бие оролцон бүрдүүлж, нарийн хянамгай бойжуулан хөгжүүлсэн учир хоёр талын хамтын үнэт баялаг юм. Хятадын Нам болон Засгийн газар хоёр орны харилцааг маш ихээр чухалчлан үздэг. Хойд Солонгосын талтай хамтаар хичээн зүтгэж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны тасралтгүй хөгжлийг урагшлуулж, улс орон, ард түмэндээ аз жаргал авчирч, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулахад бид бэлэн байна гэжээ.
