Дарга Ши Жиньпин 11-р сарын 10-нд Алассане Уаттараг Кот-д'Ивуарын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баярын захидал илгээв.
Ши Жиньпин дарга:
- Хятад, Кот-д'Ивуар хоёр улс нь орчин үеийн хөгжлийн замд хамт аялагч, сайн түншүүд юм. Хоёр орон сайн харилцаагаа хадгалж, олон салбарын хамтын ажиллагаа үр дүнтэй байж, хоёр ард түмний найрамдал улам гүнзгийрч байна. Одоогийн байдлаар дэлхий ертөнц хурдтай өөрчлөгдөж, дэлхийн өмнөдийн орнууд улам бүр хүчирхэгжиж байна. Би Хятад Кот-д'Ивуарын харилцааг дээд хэмжээгээр чухалчлан үздэг бөгөөд ерөнхийлөгч Уаттаратай хамтран хоёр орны стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж, дэлхийн хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна гэж онцлон тэмдэглэлээ.
