
Хоёр тал хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг түргэн ахиулах асуудалд тохиролцов
Дундад, Монгол хоёр улсын удирдлагууд Дундад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн зөвлөлдөх уулзалтанд гарын үсэг зурах арга хэмжээнд оролцов. 3 дугаар сарын 26-нд, Эрээнхот-Замын-Үүд Дундад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн тухай зөвлөлдөх уулзалт анх удаагаа Эрээн хотод зохион байгуулагдав. Хурал амжилттай явагдаж, хоёр талаараа хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн тухай анх удаагийн зөвлөлдөх хурлын тэмдэглэлд гарын үзэг зурав. Дундадын худалдааны яамны Гадаад нарийн бичгийн дарга Сао Хүн-ин, Монгол Улсын аж үйлдвэрийн орлогч дарга Х. Батлахан нар хуралд оролцов.
Хоёр талаараа Дундад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг ахиулах асуудлын тойронд нөхөрсөг зөвлөлдөн, санал бодол, зөвөлгөөг илэн далангүй ярилцаж, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн газар дээр нь хяналт шалгалт хийв. Хоёр тал хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг түргэн ахиулах асуудалд тохиролцов. Хоёр талаараа хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн тухай анх удаагийн зөвлөлдөх хурлын тэмдэглэлд гарын үзэг зурав.

Дундад Монгол хоёр тал хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн байгуулалтын бэлтгэл ажлыг ахиулахыг санал нэгтэй үзэж, хоёр орны иргэдийн тусын тулд, хамтын ажиллагааны хамтдаа хожих суурийг биелүүлжээ. 2015 оны 4 дүгээр сарын сүүлд Дундадын тал "Дундад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн нийтлэг ерөнхий хөтөлбөрийг бий болгох (Дундадын талын санал болгож буй төсөл)-ийгМонголын талд гардуулан, Монголын талаас шуурхай судлан үр дүнг Дундадын талд санал болгоно. Хоёр талаасаа ерөнхий төсөлд тохирсны дараа, холбогдох салбар яамд санал бодлоо дэвшүүлэн, тухайн улсын засгийн газрын зөвшөөрлийг авна. Дундадын тал энэ жилийн 4 дүгээр сард Монгол Улсын төлөөлөгчдийг Khorgas олон улсын хилийн хамтын ажиллагааны төвд (Дундад, Казахстаны хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс) урин сонирхуулж, газар дээр нь туршлага судална.
2014 оны 8 дугаар сард Дундад улсын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлал хийхдээ Дундад, Монгол хоёр улс "Дундад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны газар байгуулах харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурж, Дундад, Монгол хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах үндсэн зарчим, чиглэлийг тогтоон, дээд түвшний загварыг боловсруулсан байна. Хотын Намын хорооны орлогч дарга, хотын дарга, Дундад Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн ажлыг ахиулах удирдлагын дарга Лө Чин нар ярилцлага өгөхдөө: -Энэ удаагийн зөвлөлдөх хурал нь Ши Жиньпин даргын Монгол Улсад айлчлал хийхдээ гаргасан үр дүнтэй арга хэмжээг ажил хэрэг болгож байгаа зүйлийн нэг. Эрээн хот-Замын-Үүд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах ажил амжилттай өрнөхөд, анх удаагийн зөвлөлдөх хурал нь бодит явцыг гаргасан байна.
Харилцан зөвлөлдөхөөр дамжин, ажлын механизмыг байгуулан, цаг хугацааны хуваарь болон ажлыг агуулгыг анхан шатанд тогтоосон нь сайхан гараа болно. Дараагийн алхамд Эрээн хот нь Худалдаа аж үйлдвэрийн байгууллага нэгжтэй зохицолдон, энэ онд нийтлэг ерөнхий хөтөлбөрийг хичээн биелүүлнэ. Бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн яам болон ӨЗО-ны засгийн газрын биелэлт гэрээний дагуу, шуурхай батлуулан, үйлдвэрлэлийн төлөвлөгөө байршил, стратегийн судалгаа, барилгын төлөвлөлт, зураг төсөл, газар хадгалах болон бусад урьдчилсан ажлыг сайн хийнэ. Дундад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулж, Улсын гадаад нээлт болон олон улсын солилцоо, хамтын ажиллагааны чухал тавцан болгон, мөн ч ӨМӨЗО болон Монгол Улсын гадаад солилцооны чухал тавцан болж, иргэдийн гадаад харилцаа, аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт, бараа бүтээгдэхүүний импорт экспортын өсөлт, үйлчилгээний ажил төрлийн түвшин сайжрах талд их үүрэг гүйцэтгэн, ӨЗО- ны умарт зүг нээлт хийх бэхлэлт, хил хязгаар орны эдийн засгийн бүсийн чухал өртөө болно.
