solongonews
Ван Хүнин Пакистаны Үндэсний Ассамблейн дарга Садиктай уулзав
2026-01-21 10:09
Ван Хүнин Пакистаны Үндэсний Ассамблейн дарга Садиктай уулзав

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Хүнин 01-р сарын 20-ны өдөр Пакистаны Үндэсний Ассамблейн дарга Садиктай уулзав.

Ван Хүнин:

- Ши Жиньпин дарга 2025 онд Пакистаны Ерөнхийлөгч Зардари болон Ерөнхий сайд Шейх Шахбаз нартай тус тус уулзаж, Хятад, Пакистаны харилцааг хөгжүүлэх шинэ стратегийн удирдамж өгсөн. 2026 он бол Хятад, Пакистаны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой юм. Хятад улс Пакистантай хамтран хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Пакистаны бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг илүү гүнзгий, илүү бодитой болгохыг дэмжиж, шинэ эрин үед Хятад, Пакистаны ойр дотно, хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг хурдасгахад бэлэн байна. Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл энэ зорилгод эерэг хувь нэмэр оруулахад бэлэн байна гэдгээ илэрхийлэв. Садик:

- Пакистан улс нэг Хятад улсын зарчмыг хатуу баримталж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн дөрвөн санаачлагыг идэвхтэй дэмжиж байна. Пакистан улс Хятадтай "Бүс ба Зам" санаачилга, худалдаа, эдийн засаг, боловсон хүчний сургалт зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаа бөгөөд Пакистан дахь Хятадын боловсон хүчин, төсөл, байгууллагуудын аюулгүй байдлыг хангахын тулд бүх хүчээ дайчлах болно гэж хэлэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл