solongonews
Ши Жиньпин Европын холбооны парламентын дарга Мартин Шульцтай уулзав
2015-03-17 09:58
3 дугаар сарын 16-ны үдээс хойно АИХ-ын ордонд Дундад улсын дарга Ши Жиньпин Европын холбооны парламентын дарга Мартин Шульцтай уулзлаа.

Ши Жиньпин хэлэхдээ: -Энэ он бол Дундад болон Европын холбоо дипломат харилцаа тогтоосон 40 жилийн ой тохиож байна. Дипломат харилцаа тогтоосноос хойш, Дундад Европын холбооны харилцаа тогтвортой хөгжиж ирсэн. Европын холбооны интеграцлалын байгуулалтыг Дундад улс дэмжинэ. Тэрчлэн Дундад болон Европын холбоо нь бүр өнөөгийн дэлхийн чухал хүчин бөгөөд хоёр талд харилцан ашиг сонирхолтой. 2014 онд би Европын холбоонд айлчлах үеэр, хоёр талаасаа Дундад Европын энх тайван, өсөлт, шинэчлэл, соёл иргэншил зэрэг 4 том түншлэлийн харилцааг бий болгохоор хэлэлцэж тохиролцсон юм гэжээ.

Дундадын хоёр чуулган саяхан өндөрлөж, 2015 оны ажлыг бүх талаар байршуулсан. Бид "13 дугаар таван жил"-ийн төлөвлөгөөг боловсруулах болно. Шинэ төлөвлөгөөндөө Дундад Европын хамтын ажиллагааны нөхцөл боломжийг хайна гэдэгт итгэж байна гэж Ши Жиньпин онцолжээ.

Мартин Шульц хэлэхдээ: -Өнөө Европ Дундадын хамтын ашиг сонирхол байгаа төдийгүй зарим асуудал болон сорилтууд тулгарч байна. Иймээс Европ Дундадын харилцааг бэхжүүлэн эрчимжүүлэх нь маш чухал юм. Дундадын талтай хамтдаа хүчин зүтгэж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Европ Дундадын 4 том түншийн харилцааг тасралтгүй шинэ ахицад хүргэхэд Европын тал бэлэн байна гэжээ.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл