solongonews
”Ши Жиньпин ядуурлыг бууруулах тэмцлийг удирдав” номыг хэвлүүлэх симпозиум Бээжинд боллоо
2026-03-27 10:24
”Ши Жиньпин ядуурлыг бууруулах тэмцлийг удирдав” номыг хэвлүүлэх симпозиум Бээжинд боллоо

"Ши Жиньпин ядуурлыг бууруулах тэмцлийг удирдав" номыг хэвлүүлэх симпозиум 03-р сарын 26-нд Бээжинд боллоо. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын дарга Ли Шүлэй, Төвийн Намын Сургуулийн захирал Чэнь Ши нар оролцож, илтгэл тавив.

Шинэ эринд ядуурлыг бууруулах дэлхийн сорилттой тулгарч буй Хятадын Коммунист Нам туйлын ядуурлыг арилгах хүнд хэцүү ажлыг гүйцэтгэж, ард түмэнд сэтгэл ханамжтай хариулт өгч, дэлхийн анхаарлыг татсан. "Ши Жиньпин ядуурлыг бууруулах тэмцлийг удирдав" ном нь "Жирийн үйл хэргээс том стратеги, жижиг өнцгөөс агуу эрин үе" хэмээх аман түүхийн өвөрмөц арга барилыг бүтэн ашиглаж бичсэн байна. Тус номд нөхөр Ши Жиньпинээр гол цөм болсон ХКН-ын Төв хороо нь Хятад улс даяарх бүх үндэстний ард түмнийг ядуурлыг бууруулах ажилд удирдан нэгтгэсэн түүхэн дүр зургийг сэргээсэн бөгөөд ядуурлыг бууруулах түүхэн ололт амжилт болон ядуурлыг бууруулах тууштай сэтгэлгээг тод харуулсан гэж хуралд оролцогчид санал нэгтэй хэлцгээлээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл