
Дундад улсын дарга Ши Жиньпин 26-ны үдээс хойш Жүн нань хайд Бээжинд ажлаа тайлагнахаар ирсэн Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Лян Жэньинг хүлээн авч уулзав. Лян Жэньин, дарга Ши Жиньпинд хандан Хонконгийн одоогийн байдал болон засаг захиргааны онцгой бүсийн захиргааны ажлыг танилцууллаа.
Ши Жиньпин хэлэхдээ: -Өнгөрсөн нэг жилд Лян Жэньин онцгой бүсийн захиргааг даргалан, хуулийн дагуу эмх цэгцтэйгээр улс төрийн өөрчлөлт хийж, эдийн засгаа хөгжүүлэн, ардын амьжиргааг дээшлүүлж, хуулийн засаглалыг хамгаалж, Хонконгийн тогтвортой байдлыг хамгаалж чадлаа. ДКН-ын төв хороо өөрийн чинь болон тус онцгой бүсийн захиргааны ажлыг нааштай үнэлж байна гэжээ.
