solongonews
“Нэг бүс нэг зам”-ын нэр нөлөө хэр их бол
2016-01-13 10:07
- Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Нэг бүс нэг зам” 60 гаруй улс, олон улсын байгууллагуудын идэвхтэй оролцоотой болсноор нэр нөлөө нь өсөж байна гэж хэллээ.

 Дарга Ши Жиньпин АПЕК-ийн бизнесмэний дээд хэмжээний уулзалтад хэлсэн үгэндээ:

 - Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Нэг бүс нэг зам” 60 гаруй улс, олон улсын байгууллагуудын идэвхтэй оролцоотой болсноор нэр нөлөө нь өсөж байна гэж хэллээ.

Хоёр жилийн хугацаанд Хятад улс ба холбогдох улс орнууд хамтын ажиллагааны нэгдсэн ойлголтод хүрч, чухал төслийн хүрээнд ажиллаж, баталгаа хангах тогтолцоо бий болгосон.

                 Стратегийн холболтыг хэрэгжүүлнэ

 “Нэг бүс нэг зам” санаачилгыг дурдсанаар олон улс орнууд оролцох хүсэлтэй болсон байна. Энэ оны гуравдугаар сард Хятадын Засгийн газраас “Торгоны замын эдийн засгийн бүс болон XXI зууны далай дээрх торгоны замыг хамтдаа байгуулахыг ахиулах санал болон ажиллагаа”-г нийтэлж, хамтдаа байгуулах зарчим, санал бодол, хамтын ажиллагааны чухал хэсэг, хамтын ажиллагааны механизмыг тодорхойлжээ. Хятадын Засгийн газар энэ үйл ажиллагааг идэвхтэй ахиулах явцдаа “Нэг бүс нэг зам” стратегийн бодлого ба бүс дагуух улс орнуудын өөрийнх нь хөгжлийн стратегитай холбож, энэхүү хөгжлийн стратегийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.

Энэ онд болсон дээд хэмжээний айлчлал, хурал цуглаан дунд Хятад улс дэлхий дахинд “Нэг бүс нэг зам”-ын эчнээ агуулга, ач холбогдлыг тайлбарлаж, “Нэг бүс нэг зам”-ын хамтдаа байгуулах нэгдсэн ойлголтод хүрсэн байна.

Одоогоор “Нэг бүс нэг зам” стратеги нь Орос, Европ, Азийн эдийн засгийн холбооны бүтээн байгуулалт, Монгол Улсын “Талын зам” стратеги, Казахстаны “Гэрэлт зам”, “Европын Juncker хөрөнгө оруулалтын төлөвлөгөө”, Вьетнамын “Хоёр коридор нэг бүс” зэрэг улс орнуудын стратегийн бодлоготой холбож, олон улсын хөгжлийн шаардлагад хариулт өгсөн байна.

Хятад, Монгол, Орос, Унгар, Турк, Сингапур, Солонгос зэрэг улстай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, “Нэг бүс нэг зам”-ын дагуу бүх салбарын хамтын ажиллагаанд үйлчилнэ.

Бенгал, Хятад, Энэтхэг, Мьянмар улсын эдийн засгийн коридорыг хамтдаа байгуулах тухай хэлэлцэж, ажил хэрэгч хамтын ажиллагааг түлхүү ахиулсан байна.

              Чухал томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ

Худалдааны яамны мэдээлснээр энэ оны нэгээс есдүгээр сар хүртэл Хятад болон “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудтай хийсэн арилжааны ерөнхий хэмжээ 742.8 тэрбум ам.долларт хүрч, Хятадын экспорт, импортын хэмжээний 25.6 хувийг эзэлсэн байна. “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудаас Хятадад хөрөнгө оруулалттай 1604 компани байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ 6.12 тэрбум ам.долларт хүрч, 18.4 хувиар нэмэгджээ. Хятадаас “Нэг бүс нэг зам” дагуух 48 улс орнуудад 12.03 тэрбум ам.долларын хөрөнгө оруулан 66.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

 Энэ тоо бүртгэлийн цаана бодитой төслийн хэрэгжилт байж, дэд бүтцээр холбогдох, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, нөөц баялгийн ашиглалт, эдийн засгийн болон банк санхүүгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн салбарын солилцоо, экологийн хамгаалалт, далай дээрх хамтын ажиллагаа зэрэг салбарын үйл ажиллагааг байгуулан, чухал томоохон төслүүдийг ахиулжээ.

БНХАУ, Пакистаны эдийн засгийн коридор “Нэг бүс нэг зам”-ын санаачилгын тэргүүн чухал төсөл бөгөөд энэ нь Хятад, Пакистан улс эдийн засгийн коридороор төв болгох. Улмаар Gwadar гарам, нөөц баялаг, зам сүлжээний дэд бүтэц, аж үйлдвэрийн хамтын ажиллагаагаар чухал болгосон “1+4” хамтын ажиллагааны ерөнхий байдлыг бүрдүүлсэн. Хятад, Пакистаны гол төслийн нэг болон Пакистаны Пунжаб мужийн 900 мвт-ын нарны цахилгаан станцыг энэ оны дөрөвдүгээр сард байгуулж эхэлсэн. Энэ нь өдгөө дэлхийн хэмжээнд хамгийн том дан нарны эрчим хүчний цахилгаан станц буюу Пакистаны цахилгааны асуудлыг шийдвэрлэх болно.

Москва—Бээжин хүрэх хурдны төмөр замын нэгдүгээр шатны барилгын ажил эхэлсэн. Нийт урт нь 770 км байх төмөр замыг Хятадын мэргэжлийн арга барилаар байгуулна. Ашиглалтад орсны дараах хэдэн жилийн хугацаанд жилд 10.5 сая хүн зөөвөрлөх чадалтай болно.

Бүгд Найрамдах Беларусь Улс өдгөө Хятад, Беларусийн аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг нэгэнтээ эхлүүлсэн. Түүнчлэн паркад бүртгүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгжийн эзэмших паркын нийт талбайн 85 хувийг эзэлж байгаа юм.

Хятад, Тажикстаны авто замын хоёрдугаар шатны барилгын ажил, Хятад, Азийн байгалийн хийн шугамын D шугам зэрэг төсөл эрчимтэй хэрэгжиж байна. Үүний зэрэгцээ Хятад, Лаосын төмөр зам, Хятад, Тайландын төмөр зам зэрэг төслүүдийн хамтын ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлж байна.

                    Дэмжих систем бүрдүүлнэ

“Нэг бүс нэг зам”-ыг санаачилсан цагаас хойш дэмжих баталгааны үйл ажиллагаа эрчимтэй хийгдэж байна.

Хятад улс ба холбогдох улс орнуудын байгууллага, нэгжүүдтэй хамтран “Нэг бүс нэг зам” төлөвлөгөөг хэрэгжүүлэх санал төсөл боловсруулж, эрчим хүч, хөдөө аж ахуй, экологийн хамгаалалт, боловсрол, соёл зэрэг салбар дахь хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажлыг эхлүүлжээ. Онцгойлон “Арван гуравдугаар таван жил”-ийг төлөвлөлтийн саналд “Нэг бүс нэг зам” байгуулах тухай тодорхойлсон. Орон нутгийн хувьд энэ боломжийг ашиглан “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын тухай төсөл боловсруулах ажилд оролцож байна.

Эдийн засгийн коридор болон талуудын чухал томоохон төсөл тогтвортойгоор хэрэгжихийн зэрэгцээ банк, санхүүгийн салбарын дэмжлэгийг хүртэх болно. Энэ оны аравдугаар сарыг хүртэл 53 улс Азийн хөрөнгө оруулалтын банкны гэрээнд гарын үсэг зурсан. Үүний дүнд банк, санхүүгийн хөрөнгө нийлүүлэх индэр 2015 оны эцсээр албан ёсоор байгуулагдаж, чухал томоохон төслүүдэд хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлнэ. Өнгөрсөн нэг жилд Торгоны замын банк, санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, төслүүдийг хянан, хөрөнгө оруулалтын ажлаа эрчимжүүлжээ. Үүнд, Пакистаны усан цахилгаан станц Торгоны замын хөрөнгө мөнгөний сангийн анхны хөрөнгө оруулалтын төсөл болсон. Энэ он гарснаас хойш Хятад улс болон зам дагуух улс орнуудын хоорондын юаниар тооцоо хийсэн нийт хэмжээ 263 сая юаньд хүрч, талуудын мөнгөө харилцан солих гэрээнд 15 улс орон гарын үсэг зурлаа.

Зохиогч: ИНЬ ШЯОЮЙ
Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл