solongonews
Хятад Ираны хэвлэлийнхний уулзалт Тегеран хотод болов
2016-01-25 14:54
Хятад Ираны хэвлэлийнхний уулзалт Тегеран хотод болов.

Хятад улсын дарга Ши Жиньпин Иранд төрийн айлчлал хийхийн өмнөх орой буюу 1 дүгээр сарын 22-нд Ираны нийслэл Тегеран хотод Хятад, Ираны хэвлэлийнхний уулзалт болжээ. Уулзалтад Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны дарга Жян Жяньгүө үг хэлж, Ши Жиньпин даргын айлчлалыг сайтар мэдээлэх тухай гурван талын санал дэвшүүлжээ.

Тэрээр: Нэг. Хятад, Ираны хэвлэлийнхэн Ши Жиньпин даргын айлчлалыг мэдээлэх ажлаар үр дүнтэй хамтран ажиллахыг хүсэв. Хоёр. Хоёр орны хэвлэлийнхэн Хятад, Ираны соёлын харилцааны элч болохыг хүсэв. Гурав. Хятад, Ираны хэвлэлийнхний харилцаа хамтын ажиллагаа шат ахихыг хүсэж байна гэжээ.

Уулзалтад Хятад, Ираны хэвлэл мэдээллийн 30-аад байгууллага оролцож, хөгжлийн үзэл баримтлал, стратеги, бодлогын уялдаа зэрэг талаар нийтлэг ойлголтоо гүнзгийрүүлж, хоёр орны найрсаг харилцааг улам урагшлуулахыг зорьжээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл