solongonews
Шинэ оны дуурийн тоглолт Бээжинд болов
2025-12-31 09:49
Шинэ оны дуурийн тоглолт Бээжинд болов

2026 оны шинэ оны Бээжин шигийн тоглолт 30-ны орой Үндэсний их театрт зохиогдов. Ши Жиньпин, Ли Чян, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюешян, Ли Ши, Хань Жэн зэрэг нам, төрийн удирдагчид нийслэлийн олон салбарын ард олны хамт тоглолтыг үзэж, ирж буй шинэ оныг баяр баясгалантайгаар угтлаа.

Бүтэн тоглолтод ахмад настан, идэр, залуу өсвөр үеийнхэн бүгдээрээ гайхалтай ур авьяасаа үзүүлж, сонгодог дуурийн бүтээл болон шинэ шилдэг бүтээл харилцан уялдаж, өөр өөр дуурийн төрөл зүйлийг зэрэг харуулж, дуурийн урлагийн хөгжин цэцэглэж буй эрч хүчийг мэдрүүлж, шинэ аянд үргэлжлэн хичээн зүтгэх эрин цагийн ялалтын дууг эгшиглүүлсэн байна. Уран бүтээлчдийн гайхалтай тоглолтыг харсан ахуйн талбайн үзэгч олон халуун алга ташилтаар баяр хүргэв.

 

Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл