Дундад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 26-ны өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байрт НҮБ-ын Хөгжлийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон бөгөөд "Үүрдийн хөгжлийг хамтдаа эрэлхийлж, хамтын ажиллагаанд хамтран ялалтад хүрсэн түнш болъё" сэдэвтэй лекц уншиж, олон улсын хамтын нийгэмлэг 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрөөр гараа болгож, хамтран төв голч, нээлттэй, бүх талын, шинийг бүтээх хөгжлийн замаар явж, олон орон хамтран хөгжихийг хичээн биелүүлэх ёстой. Дундад улс 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг өөрийн үүргээ болгож, нягтран хамтран ажиллаж, бүх дэлхийн хөгжлийн ажил үйлсийг тасралтгүй ахиулах болно гэж онцолжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: - НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн үеэр олон орны удирдагчид Нью-Йорк нугаларч, хөгжлийн их төлөвлөгөөг хамтаар зөвшилцөж байгаа нь маш чухал ач холбогдолтой юм. Олон орны ард түмний хувьд авч хэлбэл хөгжил нь амьдрах, хүсэл эрмэлзлийг багтаан, нэр хүнд, эрх ашгийг бэлгэдэж байгаа юм. Дэлхийн ертөнцийг эргэн харахад, энх тайван болон хөгжил нь мөн л одоо үеийн 2 том сэдэв болж байна. Бүх дэлхийн олон төрлийн асуудлыг сайн зохицуулахад үндсэн гарах зам нь энх тайвныг эрхэмлэж, хөгжлийг биелүүлэх хэрэгтэй гэжээ.

Тэрээр хэлэхдээ: - Өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 гаруй жилийн турш, Дундад улс Дундадын онцлогтой хөгжлийн замаар явж, мянганы хөгжлийн зорилтоо үндсэндээ биелүүлж чадсан юм, ядуурлын хүн ам 439 саяар буурч, гэгээрэл боловсрол, эрүүл мэнд, эмэгтэйчүүд зэрэг салбарт ил тод ололт амжилт олжээ. 60 гаруй жилийн турш, Дундад улс олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, 166 улс орон болон олон улсын байгууллагад 400 тэрбум юанийн тусламж өгч, гадаадад 600 мянга гаруй тусламжийн ажилтан томилсон байна гэжээ.

Шинээр хөгжиж байгаа орнуудын 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжихийн тулд Дундад улс "Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны тусламжийн сан" байгуулж, эхний ээлжид 2 тэрбум ам.доллар олгох болно. Дундад улс хөгжлөөр тааруухан орнууд дахь хөрөнгө оруулалтаа үргэлжлэн нэмэгдүүлж, 2030 он гэхэд 12 тэрбум ам.долларт хүргэх болно гэж Ши Жиньпин зарлажээ.
