ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн 01-р сарын 20-ны өдөр Швейцарийн Давос хотод болсон Дэлхийн Эдийн Засгийн Форумын 2026 оны жил тутмын уулзалтад оролцож, үг хэллээ. Хэ Лифэн:
- 2017 оны 01-р сард Ши Жиньпин дарга Давосын форум дээр чухал үг хэлсэн бөгөөд Хятад улс олон талт үзэл, чөлөөт худалдааг тууштай хэрэгжүүлж, дэмжиж ирсэн. Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин дарга дэлхийн дөрвөн томоохон санаачилгыг дэвшүүлж, дэлхий нийтийн өмнө тулгарч буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх Хятадын шийдлийг санал болгосон гэж хэлэв.
Хэ Лифэн хэлсэн үгэндээ дөрвөн талт саналаа дэвшүүллээ, тухайлбал:
Нэгдүгээрт. Бид чөлөөт худалдааг тууштай баримталж, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг дэмжихийн тулд хамтран ажиллах ёстой.
Хоёрдугаарт. Бид олон талт байдлыг тууштай баримталж, илүү шударга, боломжийн олон улсын эдийн засаг, худалдааны дэг журмыг дэмжих ёстой.
Гуравдугаарт. Бид харилцан ашигтай хамтын ажиллагааг баримталж, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэхийг эрмэлзэж, хөгжлийн асуудлыг хамтран шийдвэрлэх ёстой. Дөрөвдүгээрт. Бид харилцан хүндэтгэсэн, тэгш зөвшилцлийг баримталж, санал зөрөлдөөнийг зөв зохицуулж, асуудлыг шийдвэрлэхийн тулд яриа хэлэлцээг сайн ашиглах ёстой зэрэг болно.
Хэ Лифэн мөн дэлхийн ХКН-ын Ⅹ сонгуулийн Төв Хорооны Ⅳ бүгд хурлын талаар мэдээлэл өгч, Хятадын хөгжил дэлхийд чухал боломжуудыг авчирна гэдгийг онцлон тэмдэглэж, олон улсын бизнесийн удирдагчидтай санал бодлоо гүнзгий солилцов.
Форумын үеэр Хэ Лифэн мөн уулзалт, яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа болон худалдаа эдийн засгийн салбарын холбогдох асуудлаар санал солилцлоо.
