solongonews
Ши Жиньпин Камбожийн төрийн тэргүүнийг хүлээн авч уулзав
2015-08-31 22:24
БНХАУ-ын дарга Шин Жиньпин Камбож улсын Төрийн тэргүүн Сиамонийг өнөөдөр Бээжинд хүлээн авч уулзсан байна.

Ши Жиньпин Камбож улсын Төрийн тэргүүн Сиамонийг БНХАУ-д айлчлан Дундадын ард түмний Японы эсрэг дайн болон Дэлхий нийтийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 тэмдэглэлт арга хэмжээнд оролцохоор буйд хүндэтгэл илэрхийлсэн байна. Дарга Ши Жиньпин хэлэхдээ: - Дундад, Камбож хоёр улс нь найрсаг хөрш, мөн сэтгэл нэгтэй ахан дүүс юм. Дипломат харилцаа тогтоосон хагас илүү зууны турш, хоёр улсын удирдах хүмүүс хамтдаа хоёр орны нөхөрлөлийг бэхжүүлэн, цаг хугацаа болон олон улсын асуудлуудыг даван туулсан. Хоёр улс нь стратегийн бүх талын түншлэлийн харилцааг байгуулан, дээд зиндааны уулзалтыг байнга зохион байгуулж, бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, олон улсын болон орон нутгийн ажил хэрэгт идэвхтэй хамтран ажиллаж байна. Дундад, Камбожийн стратегийн бүх талын түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх нь хоёр орны иргэдийн үндсэн ашиг тус болон хамтын хүсэл болно. Дундадын тал нь талуудын уламжлалт нөхөрлөлийг хүндэтгэн, дээд түвшний харилцаа холбоог баримталж, үргэлжлэн гол болох салбарын хамтын ажиллагааг ахиулж, хоёр улсын харилцааг улам эрчтэй хөгжлийг ахиулна гэжээ.

Сиамони илэрхийлэхдээ: - Миний бие Дундадын ард түмний Японы эсрэг дайн болон Дэлхий нийтийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 тэмдэглэлт арга хэмжээнд оролцох болсондоо сэтгэл өндөр байна. Камбож улс нь үргэлжлэн уламжлалт нөхөрлөлөө бэхжүүлэн, хоёр орны дээд зиндааны харилцааг эрчимжүүлж, хоёр улсын бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэжээ.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл