
Ши Жиньпин даргын хэлсэн үгийг Хонконгийн олон давхаргынхан өндрөөр үнэлээд, хэлсэн үг нь Хонконгийн үйл хэрэгт нийцэж байгаа тул эх орноо түшвэл Хонконг сая цэцэглэн хөгжиж чадна гэж үзсэн байна.
Хонконгийн Жүнхуа үйлдвэр худалдааны нийгэмлэгийн дарга Ши Рунхуай хэлэхдээ: -Ши Жиньпин дарга Макаогийн ах дүү нарт хандан 4 хүсэл шаардлага дэвшүүлсэн юм. Эдгээр хүсэл шаардлага нь Хонконгт бас нийцэж байна. Хонконгийн ирээдүйн хөгжил нь эх орон тэрчлэн Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжилтэй нягт холбоотой юм гэжээ.
Ши Жиньпин даргын хэлснээр Хонконгийн олон салбарынхан "Нэг орон хоёр систем"-ийн бодлого болон тулгар хуулийг журамлан сахиж Хонконгийн онцгой районы засгийн газрыг хуулийн дагуу зохицуулж, Хонконгийн бодит байдалд нийцүүлсэн байх хэрэгтэй гэж Хонконгийн ахлах тоймч Жү Жяжянь үзсэн байна.
Хонконг Макаогийн онцгой районы ололт амжилт нь Дундадын үндсэн хууль болон хоёр тулгар хуулийг хоёр онцгой районд хэрэгжүүлсний үр өгөөж юм гэж судлаач Жү Жяжянь үзжээ.
Хонконгийн Лидао дүүргийн гишүүн, залуучуудын арчилсан холбооны нийгэмлэгийн дарга Жөү Хаодин хэлэхдээ: -Ши Жиньпин даргын хэлсэн үг цаг үеэ олсон, хэрэгцээтэй, "Нэг орон хоёр систем"-ийн бодлого цаашид үргэлжлэх бөгөөд эс тэгвээс буруу замаар будаа тээх болно гэдгийг тодорхойлсон юм гэжээ.
