“15-р таван жил”-ийн хугацаанд Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдамж болгож, шинэ эрин үеийн хүчирхэг армийн тухай үзэл санааг гүнзгий хэрэгжүүлэн, улс төрийн удирдлагыг бэхжүүлж, шинэчлэлийг гүнзгийрүүлж, үндэсний батлан хамгаалалт болон армийн орчин үеийн байгуулалтыг чансаатай урагшлуулж, арми байгуулагдсаны 100 жилийн зорилтыг хугацаанд нь биелүүлэн, үндэсний батлан хамгаалалт болон армийн орчин үеийн байгуулалтыг үндсэндээ хэрэгжүүлэхэд шийдвэрлэх ахиц гаргаж, Хятадын онцлогтой орчин үеийн байгуулалтаар хүчирхэг улс байгуулах, үндэстний сэргэн мандалтын агуу үйл хэргийг бүх талаар урагшлуулахад бат бөх стратегийн түшиг тулгуур бий болгоно.
Үндэсний батлан хамгаалалт болон армийн орчин үеийн байгуулалтыг өндөр чансаатай урагшлуулах нь Хятадын онцлогтой орчин үеийн байгуулалтыг ахиулахын зайлшгүй шаардлага мөн. ХКН-ын XVIII их хурлаас хойш Төв Хороо Хятадын үндэстний агуу сэргэн мандалтын стратегийн ерөнхий төлөв болон дэлхийд зуун жил тохиогоогүй их өөрчлөлтийн ерөнхий төлөвийг уялдуулан авч үзэж, армийг хүчирхэгжүүлэн хөгжүүлэх үйл хэргийг нам, улс орны үйл хэргийн онцгой чухал байр сууринд тавьж, намын арми дахь бүрэн удирдлагыг эргэлт буцалтгүй баримталж, бэхжүүлэн, шинэ эрин үе дэх намын хүчирхэг армийн зорилтыг тодорхой дэвшүүлж, үндэсний батлан хамгаалалт болон армийн орчин үеийн байгуулалтын шинэ “гурван үе шат”-ны стратегийг төлөвлөн хэрэгжүүлж, улс төрөөр арми байгуулах, шинэчлэлээр армийг хүчирхэгжүүлэх, шинжлэх ухаан-технологиор армийг хүчирхэгжүүлэх, боловсон хүчнээр армийг хүчирхэгжүүлэх, армийг хулиар засах удирдах ажлыг бүх талаар урагшлуулсан байна. Тэмцлийн зэрэгцээ байлдааны бэлтгэл хийж, бүтээн байгуулалтыг зэрэг ахиулснаар манай армийн орчин үеийн байгуулалтын түвшин болон байлдааны бодит чадвар мэдэгдэхүйц дээшилж, хүчирхэг арми байгуулах үйл хэрэг түүхэн ололт амжилтад хүрч, түүхэн өөрчлөлт гаргав.
Улс төрөөр армиа байгуулах нь Ардын армийн оршин тогтнох, хөгжих үндэс бөгөөд үндэсний батлан хамгаалалт болон армийн орчин үеийн байгуулалтын чиглэл, үндсэн шинжид хамаатай. Үндэсний батлан хамгаалалт болон армийн орчин үеийн байгуулалтыг өндөр чансаатай урагшлуулахын үндсэн чиглэл, шалгуур нь ямагт байлдааны чадвар мөн. Улсын нэгдсэн стратегийн тогтолцоо болон чадавхыг бэхжүүлэн дээшлүүлэх нь үндэсний батлан хамгаалалт болон армийн орчин үеийн байгууүлалтыг өндөр чансаатай урагшлуулах зайлшгүй зам мөн.
