Энэ оны хоёр чуулганы өмнөхөн, Сингапурын "Лянь Хэ Зао Бао" сонинд, Дундад улсын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн "Дөрвийг бүх талаар хэрэгжүүлэх" стратегийн байршуулалт нь энэ оны Дундадын хоёр чуулганы гол шугам бөгөөд төр улсаа засах чиг бодлого болсон гэж тэмдэглэжээ.
2015 оны хоёр чуулганы засгийн газрын ажлын тайланд тэмдэглэхдээ, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тэргүүтэй ДКН-ын удирдлагаар Дундадын бүх үндэстний ард түмэн хүндрэл бэрхшээлийг сэтгэл нэгтэй ялан туулж, бүтэн жилийн эдийн засаг нийгмийн хөгжлийн гол зорилт, үүргийг биелүүлж, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх сайн гарааг эхлүүлсэн юм. Мөн хуулийн засаглалыг бүх талаар хэрэгжүүлэх шинэ гарааг эхлүүлж, бүх талаар намаа засахад шинэ ахиц гарган, ч6инээлэг нийгмийг бүх талаар байгуулахад бодит алхам хийсэн байна гэжээ.
Иймээс "Дөрвийг бүх талаар хэрэгжүүлэх" гэсэн үгс нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг хамгийн их татсан үгс болсон байна.
Зарим гадаадын хэвлэлийн энэ талаар нийтэлсэн мэдээллийг товчлон дурдвал: Австралийн Сидней Морнинг Геральд сонинд, "Дөрвийг бүх талаар хэрэгжүүлэх"-эд багтсан үзэл санаанд Хятад улсын дарга Ши Жиньпиний засаг явуулахад чухалчилж байгаа агуу их зорилтуудыг тодруулбал эдийн засаг хууль эрх зүйн өөрчлөлт, намын сахилга батыг чангатгах тэрчлэн үндэстний сэргэн мандалт "Дундадын мөрөөдөл" зэргийг сайтар уялдуулсан байна гэжээ.
Английн BBC агентлагийн веб сайтад, "Дөрвийг бүх талаар хэрэгжүүлэх"-эд дурдсан нөхцөл байдлын хувьд, Дундад улс эдийн засгийн талаар амжилт олсны дараа улс гүрний засаглалыг илүү их анхаарах болсон байна гэжээ.
Германы "Дэлхийн сонин"-нд, "дөрвийг бүх талаар хэрэгжүүлэх"-эд Дундадыг хөгжүүлж, дэлхийн хүчирхэг социалист орон болгох үйл ажиллагааны хөтөлбөр багтаж байна гэжээ.
