2014 онд Дундад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа нь Дундад улс, Монгол Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалаар эхлэл болгож, шинэ цаг үед шилжин орсон байна.
Дундад улсын дарга Ши Жиньпин энэ оны 8 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. 8 дугаар сарын 21-ний өдөр дарга Ши Жиньпин Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой “Дундад, Монгол хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Энэхүү тунхаглалд талууд уул уурхай ашигт малтмалын нөөц баялалгийг нээн ашиглах, дэд бүтцийн байгуулалт, банк санхүү зэрэг “Гурвыг нэгтгэсэн” зарчмын дагуу бүх талаар хамтран ажиллана гэжээ. Дарга Ши Жиньпин болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийхдээ Дундад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэхийн тулд талууд эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлж, 2020 он гэхэд талуудын арилжаа худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зоритыг биелүүлж, дэд бүтцээр холбогдох болон томоохон төслийн дагуух хамтын ажиллагааг талуудын хамтын ажиллагааны тэргүүн чухал ажил болгоно. Дундад улс Монгол улстай торгоны замын эдийн засгийн бүс байгуулах хамтын ажиллагааг сайжруулж, Монгол Улсын дурдсан тал нутгийн замын төслийг дэмжнэ. Талууд Азийн дэд бүтцийн байгуулалтад хөрөнгө оруулалтын банк байгуулах зэрэг талаар хамтран ажиллаж, хамтдаа хөгжиж, хамтдаа ашиг хүртнэ. Айлчлалын хугацаанд Дундад, Монгол улсын засгийн газар эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөгжлийн хөтөлбар, Дундад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн ойлголцлын санамж бичиг зэрэг 26 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Дундад, Монгол хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг байгуулсан нь талуудын хамтын ажиллагаа хөгжлийн шинэ үе шатанд орсныг харуулжээ.
Айлчлалын хугацаанд Монголын талын хамгийн анхаардаг хил дамнах тээвэр, далайн гарц зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна. Талууд ашигт малтмал болон дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагааны комисс байгуулж, “Дундад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр”-т гарын үсэг зурж, 2020 он гэхэд талуудын арилжаа худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зоритыг биелүүлнэ гэжээ. Талууд боомт, төмөр замын хамтын ажиллагааны талаар гүнээ ярилцаж, нийтлэг ойлголтод хүрчээ. Валютын солилцооны хүрээ царыг өргөтгөж, 15 тэрбум юаньд хүргэж, Эрээн боомт болон Замын-Үүдэд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах талаар ярилцсан байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах, шинэ энерги, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуй, экологийн хамгаалалт зэрэг салбарт бүх талаар хамтран ажиллана гэжээ. Энэхүү шинээр байгуулсан хамтын ажиллагаа нь хоёр улсын ард түмний амьдралыг сайжруулах бөгөөд үр өгөөжөө өгөх болно.
Эдийн засаг арилжаа худалдааны хамтын ажиллагааны тухай талууд уул уурхай ашигт малтмалын нөөц баялгийг нээн ашиглах, дэд бүтцийн байгуулалт, банк санхүү зэрэг “Гурвыг нэгтгэсэн” зарчмын дагуу бүх талаар хамтран ажиллана. Банк санхүүгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, валютын солилцоог өргөтгөн, тухайн орны мөнгө төгрөгөөр тооцоо хийхийг дэмжиж, арилжаа худалдааны зээл олгох асуудал, хөрнгө нийлүүлсэн төслийн хамтын ажиллагааг сайжруулна.
Талууд эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц хүчин болон боломжийг ашиглаж, хоёр орны хоорондын арилжаа худалдааны хэмжээг нэмэгдүүлнэ. Мөн нэмэлт өртөгтэй бүтээгдэхүүний хэмжээг аажмаар нэмэгдүүлнэ.
Статистикийн заалтаас үзвэл Дундад улс олон жил дараалан Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч болсон бөгөөд 2013 онд талуудын арилжааны ерөнхий хэмжээ 5 тэрбум 960 сая ам.долларт хүрч, Монгол Улсад хөрөнгө оруулагч хамгийн том улс болжээ. Бүртгэлийг үндэслэвэл, 2013 оны эцэс болтол Дундад улс Монгол Улсад нийт 2 тэрбум сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Үүнд, ашигт малтмалын хайгуул болон нээн ашиглалт, хоол хүнс, орон сууц, хөнгөн аж үйлдвэр, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийсэн байна.
Монгол Улсад албан ёсоор бүртгүүлсэн Дундад улсын аж ахуйн нэгжийн тоо нь Монгол Улсад хөрөнгө оруулалттай гадаадын аж ахуйн нэгжүүдэд тэргүүн байранд байна. Монгол Улсын хөрөнгө оруулалтын товчооны мэдээлснээр, 2013 оны 6 дугаар сар болтол Монгол Улсад бүртгүүлсэн Дундад улсын аж ахуйн нэгж 6169 байж, Монгол улсад бүртгэсэн гадаадын аж ахуйн нэгжүүдийн ерөнхий хэмжээний 48.8%-ийг эзэлжээ гэжээ.
Банк санхүүгийн хамтын ажиллагааны талаар Дундад улсын банк нь 2012 оноос эхлэн Монгол Улсад төлөөлөгчийн газраа байгуулжээ. Одоогоор Дундад улсын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь ажлаа эхлүүлэх бүрэн боломжтой болсон байна. 2014 оны 6 дугаар сард Дундад улсын банк Монгол Улсын аж ахуйн нэгжид анхны зээлээ өгснөөр ажлаа эхлүүлжээ. Монгол Улсын 40 гаруй аж ахуйн нэгжүүд зээл авах хүсэлт тавиад байна. Зээлийн ерөнхий хэмжээ нь 3 тэрбум ам.долларыг давж, нөөц баялаг, бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон дэд бүтцийн байгуулалт зэрэг салбаруудыг хамруулсан байна.
Дундад улсын банкны Монгол Улсын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь Дундад улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй хамтран “Дундад, Монголын соёл боловсролын сан”, “Дундад, Монголын нийгмийн хөгжлийн сан” үүсгэн байгуулж, Монгол Улсын иргэдийн амьдралыг сайжруулах, боловсролын хөгжил, нийгмийн дэвшилт зэрэг бүх төрлийн ажил үйлсэд хөрөнгө оруулалт хийгдэх болно.
Дэд бүтцийн бүтээн байгуулалтын талд одоогоор Дундад улсын аж ахуйн нэгжүүд Монгол Улсын бүх төрлийн зам засалт, цахилгаан станцыг өөрчлөх зэрэг төслүүдэд өргөнөөр оролцож байна. Сүүлийн жилүүдэд Дундад, Монгол хоёр улсын төслийг хариуцан авах болон хөдөлмөр үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа цаашид тэлэгдэж байна. 2013 оны эцэс хүртэл Дундад улс нь Монгол Улстай нийт 10 тэрбум ам.долларын төслийг хариуцан авах хөдөлмөр үйлчилгээний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Дундад улсын аж ахуйн нэгжүүд нь хөнгөлөлттэй зээлийн арга маягаар Монгол Улсад авто зам, орон сууцны барилгын ажил өрнүүлж байна.
Боомтын бүтээн байгуулалтаас Дундад, Монгол хоёр орны худалдааны харилцааг мэднэ
Дундад, Монгол хоёр орны хамтын ажиллагаа нь хилийн боомтын худалдаанаас буюу 20 жилийн турш эрчимтэй хөгжлөөр дамжин ашигт малтмалын нөөц баялгийг нээн хөгжүүлэх, дэд бүтцийн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагаа зэрэг “Гурвыг нэгтгэсэн” эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны загварыг бүрэлдүүлсэн байна. Дундад, Монгол хоёр улсын худалдааны хэмжээ нь 2002 онд 300 сая гаруй ам.доллар байснаа 2013 он гэхэд 6 тэрбум ам.доллар болон нэмэгдсэн буюу Монгол Улсын Дундад улстай хийсэн худалдааны хэмжээ нь Монгол Улсын гадаад худалдааны нийт хэмжээний хагасаас дээш хувийг эзэлсэн байна. Өнгөрсөн 10 жилд Дундад улс нь Монгол Улсын хамгийн том худалдааны түнш төдийгүй мөн хамгийн том хөрөнгө оруулалтын улс байлаа.
Өвөр Монгол нь Дундад улсын зүүнээс баруун тийш хамгийн урт сунасан том муж ба 4700 км газраар Монгол Улстай хиллэдэг. Одоогоор Өвөр Монгол нь гадаадад нээлттэй боомтын иж бүрэн системийг бий болгожээ. Өвөр Монгол нийт 13 хуурай замын боомттой. Үүнд, 11 авто замын боомт, хоёр төмөр замын боомттой ба үүнээс гадна бас гурван агаарын боомттой юм. Дахин найман боомтыг шинээр нээхээр бэлтгэж байна. Ойрын ирээдүйд Өвөр Монгол нь Дундад улсын хэмжээний боомтын том бүс болох ба бүх Өвөр Монголыг хамарсан 25 боомттой болох нь гарцаагүй юм.
Дундад, Монгол хоёр талаараа хилийн боомтын дэд бүтцийн байгуулалтыг эрчимтэй дэмжиж, гаалийн бүрдүүлэлт хийх чадавхыг сайжруулахаар арга хэмжээ авч байна. Ганцмод-Гашуун сухайт, Цэгээ-Шивээхүрэн боомтуудыг олон улсын боомтоор хөгжүүлж, Өвдөг-Баянхошуу, Лао Е Мяо-Бургастай, Мандлаа-Ханги, Ар хашаат-Хавиргын боомтуудыг тэлэн өргөжүүлж жилийн турш байнга ажиллагаатай боомт болгохоор хичээн ажиллаж байна. Өлзийн-Цагаандэл уул боомтын нээлтийг түлхүү ахиулна.
Эрээн боомт бол Дундад улсын хойд хэсгийн гурван том хуурай замын боомтын нэг төдийгүй мөн Дундад улсын Монгол Улстай хиллэж байгаа цорын ганц төмөр замын боомт байж, хуурай замын бэхлэлтийн үүргийг гүйцэтгэдэг. Энэ оны 6 дугаар сард Төрийн зөвлөлөөс Эрээн хотыг үндэсний нээлттэй хөгжлийн туршилтын парк болгож, Дундад, Монгол хоёр орны боомт дахь өөрийн байр суурийг нь тодорхойлсон байна. Энэ оны 8 дугаар сард Эрээн хотод болсон "Дундад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны яриа хэлцэл-2014" хурал нь “Нээлттэй, харилцан итгэлцэл, шинэчлэлт, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа хожих” уриан доор зохиогдож, Дундад, Монгол, Орос гурван орны засгийн газар, аж ахуйн нэгжүүдэд ашигт малтмалын нөөцийг хамтдаа хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагаа, логистик, хил дамнасан цахим худалдаа зэрэг салбарт хөрөнгө оруулан хамтарч ажиллах нөхцөл боломжийг бий болгон өгчээ.
Гадаадын хэвлэл мэдээллийнхний харцан дахь Дундад, Монголын эдийн засаг худалдааны харилцаа
Дундад улс Монгол Улсын хамгийн том экспортын орон юм. Монгол Улсын “Улаанбаатарын шуудан сонин” мэдээллэв. Дундад улс нь Монгол Улсын экспортын 90 хувь, импортын 50 хувийг эзэлдэг. Ийнхүү Дундад улсын эдийн засаг нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд үр дүнтэй нөлөөлдөг.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд, энэ оны эхний хагас жилийн Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.3 хувь байж, 2010 оноос хойших хамгийн сул өсөлттэй байлаа. Энэхүү тоо баримт нь 2012, 2013 онуудад тус тус 12.4 хувь, 11.7 хувь байжээ. Монгол Улсын Төв банкны үзэж буйгаар Монгол Улсын эдийн засгийн хурдацтай уналт нь хоёр зүйлээс шалтгаалсан гэв. Нэг нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, нөгөө нь олон улсын түүхий эдийн зах зээл дээр ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ унасантай холбоотой гэж байлаа.
“Улаанбаатар шуудан сонин”-д мэдээлснээр, Монгол Улс нь одоогийн байдлаар эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах хангалттай хөдөлгөгч хүч байхгүй, Ши Жиньпингийн Монгол Улс дахь төрийн айлчлал нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн явцыг өөрчилнө гэдэгт найдаж байна гэжээ.
АНУ-ын Jamestown сангийн "Дундад улсын товч танилцуулга" сонинд мэдээлснээр, Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ огцом унаж байгаа хэдий ч нүүрс нь Дундад, Монголын худалдааны харилцааны гол хүчин зүйл болсоор байна. Гэвч Монгол Улс нь “Зэсийн эдийн засаг”-т шилжихийг дагалдаж, Дундад, Монголын худалдааны хамгийн их өсөлт нь зэсийн уурхайгаас ирж байна. 2014 оны 3 дугаар сард Дундад, Монголын худалдааны нийт өртөг мөн үеэсээ 9 хувиар өсжээ.
Дундад, Монголын эдийн засаг болон хөрөнгө оруулалтын харилцаа өдөр ирэх тутам гүнзгийрч байгааг дагалдан юань нь Монгол Улсын хоёр дахь том худалдааны нийтлэг валют болжээ. Монгол банк нь 5 дугаар сард илэрхийлэхдээ, Дундадын ардын банктай байгуулсан хоёр талын харилцан валют солилцох гэрээгээ гурван жилээр сунгасны зэрэгцээ солилцооны цар хүрээгээ өргөтгөн тэлж 20 тэрбум юаньд хүргэсэн аж.
Сингапурын “United Morning Post” 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн мэдээнд: -Монгол Улс нь Дундад улсын хамгийн боломжит нөөц нийлүүлэгч орон, Дундад улс нь Монгол Улсын хамгийн том худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны түнш бөгөөд хөрөнгө оруулалтын ирэлтийн улс, Монгол улс нь Дундад улсын хөгжлийн хурдны галт тэргэнд дайгдаж үндэстний эдийн засгаа сэргээн сайжруулах сонирхолтой байна. Худалдаа эдийн засаг нь Дундад, Монголын харилцааны үндэс суурь нь болно гэжээ.
Дундад, Монголын худалдаа эдийн засгийн харилцааны тухай шинжээчдийн үнэлгээ
Дундад, Монголын худалдаа эдийн засгийн харилцааны хөгжил зөвхөн хоёр улсын ашиг сонирхол биш, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч болно. 2013 онд Ши Жиньпин дарга торгоны зам эдийн засгийн бүсийн санааг гаргаснаар бүс нутгийн хөгжилд шинэ хөдөлгөх хүчийг бий болгон, мөн Дундад, Монголын худалдаа эдийн засгийн харилцаа нь эдийн засгийн бүсийн нэгэн чухал хэсэг болсон. Шинжээчээс цохон тэмдэглэхдээ, Дундад, Монгол нь худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй, экспорт импортын худалдаа нь улам дээд зиндааны, улам олон салбар болон өргөжин тэлж, Дундад, Монголын стратегийн түншлэлийн харилцааны чухал нэгэн бүрэлдэхүүн хэсэг болж, хоёр орны эдийн засаг нь харилцан нөхөх шинжтэй, ирээдүйд улам илүү хөгжих болмжтой байна.
1. Дундад улсын “Орчин Үеийн Олон Улсын Харилцааны Судалгааны Хүрээлэн”-ийн Монгол Улсыг судлах төслийн хариуцагч Хуан Ян: -Монгол Улс нь Дундад Улсын торгоны зам эдийн засгийн бүсийн маш чухал улсын нэг юм. Түүхээс харахад тал нутгийн торгоны замын тухай ойлголт байсан. Мөн үүний зэрэгцээ Монгол Улсын үндэстний хөгжлийн нэгэн зорилт болох улсаа Европ, Азийн хамтын ажиллагааны хоорондын гүүр болгохыг анхааран, авто зам, төмөр зам, газрын тос, газ, цахилгаан энэхүү таван том гарцын холболтыг бий болгож, тиймээс харилцан холболт болон Дундад улсын торгоны зам эдийн засгийн бүс нь харилцан уялдаа холбоотой. Ирээдүйд Дундад, Монгол нь хоёр талын эрчимтэй хамтын ажиллагаагаар дамжин Ши Жиньпин даргын хэлсэнчлэн улс төрийн ойлголцлыг эрчимжүүлэн, зам тээврийг холбож, худалдаа, валютын шууд нэвтрэх, иргэдийн сэтгэл нэгдсэн том бүс нутгийн бүтцийг бүрэлдүүлнэ.
2. Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга Юй Гуанжүнь: -Дундад, Монголын худалдаа эдийн засгийн харилцааны ирээдүйн хөгжилд хүчин зүтгэх гурван чиглэл бий. Нэг. Богино хугацааны эдийн засгийн ашиг сонирхолоос гадна, хэтийн ашиг сонирхлыг анхааралдаа авч, хамтдаа хөгжүүлэх бусад шинэ салбарыг хайн олж, урт хугацааны хамтын ажиллагааны нөхцөл байдлыг бүрэлдүүлнэ.
Хоёр. Улсын дотоодын хил дагуу чөлөөт бүсийг нээн хөгжүүлэхэд шинийг эрэлхийлэн, бидний зарим давуу талаа ашиглахыг анхаарна. Тухайлбал, түүнийг очин үеийн аж үйлдвэрийн зарим баазаар хангах буюу нөгөө талдаа боломжит туслалцаа үзүүлэн орчин үеийн аж үйлдвэрийн технологийн гаралтын зарим цэгийг хөгжүүлнэ.
Гурав. Бид өнөөгийн бүрэлдсэн орчин үеийн хөдөө аж ахуйн бүтцээ ашиглан нөгөө талаар хөдөө аж ахуйн боловсруулсан бүтээгдэхүүнээр хангах хүчээ нэмэгдүүлж бодит ажил хийх хэрэгтэй.
3. Гардаад Харилцааны Сургуулийн профессор Жөү Юүншэн: -Арав гаруй жилийн хугацаанд Дундад, Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа “Хурдны зам”-д гарч, хоёр улсын харилцааны үндэс суурь нь болсон. Тунхаглал нь Дундад, Монголын худалдаанд боломжит тоон зорилтыг ханган өгч, мөн хоёр талын хөрөнгө оруулалтад урамшуулал болж, Дундад улсын хөрөнгө мөнгө, технологи зэрэг давуу талтай үйлдвэрлэлийн хүчин зүйл болон Монголын талын чанартай нөөц баялгийг харилцан ахиулна.
