Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 11-нд Кэтрин Коннолийг Ирландын ерөнхийлөгчийн бүрэн эрхээ эхлүүлж байгаад баярын захиа илгээв.
Ши Жиньпин дарга:
- 46 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Ирланд хоёр улс харилцан туршлага солилцох, найрсаг хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн замналд гайхалтай амжилт үзүүлсэн. Сүүлийн жилүүдэд хоёр орны бүх түвшний солилцоо нягт байж, практик хамтын ажиллагаа үр дүнтэй явагдаж байна. Би Хятад, Ирландын харилцааг хөгжүүлэхэд маш их ач холбогдол өгч байгаа бөгөөд ерөнхийлөгч Коннолийн хамт улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, уламжлалт найрамдлыг хадгалах, олон талт байдал, чөлөөт худалдааг хамтран дэмжих, Хятад, Ирландын харилцан ашигтай стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд хоёр орны ард түмэнд илүү их ашиг тус хүртээхэд бэлэн байна гэж хэллээ.
