solongonews
Хятад улсын том гүрний гадаад бодлого
2016-03-10 13:56
Хятад улсын том гүрний гадаад бодлого.

Хятад улсын хэв намба, Хятад улсын гадаад бодлого

ХКН-ын 18-р хурлаас  хойш Ши Жиньпин даргаар ахлуулсан Намын төв хорооны удирдлага дор Хятад улс том гүрний гадаад харилцааны шинэ байдлыг үүджээ. Хятад улсын гадаад харилцааны олон шинэ үзэл, шинэ ойлголт, шинэ арга хэмжээ нь “Хоёр чуулган”-ы төлөөлөгч, гишүүдийн ярианы сэдэв болж, шинэ цаг үеийн гадаад харилцааны ажил дахь Хятад улсын онцлог, Хятад улсын хэв намба, Хятад улсын гадаад бодлогыг сайшаасан байна.

Шинийг санаачлах ойлголт, Хятад улсыг хөтлөн дагуулж дэлхийн платформын төвд ойртуулав.

Гурван жилийн турш Намын төв хороо улсын дотоод болон улсын гадаадын хоёр их талыг нэгдсэн байдлаар төлөвлөснөөр Хятад улсын онцлогтой том гүрний гадаад харилцааны ойлголт тасралтгүй төгөлдөржив. Гурван жилийн турш дарга Ши Жиньпин гадаад улсаар 20 гаруй удаа айлчилж, айлчилсан газар нь дэлхийн бөмбөрцгийг 10 тойрсонтой тэнцэж, улсын дотооддоо 100 гаруй улсын тэргүүн, засгийн газрын тэргүүнтэй хэлэлцээр хийсэн буюу уулзаж, хамтран ашиг хүртэх дэлхийн түншийн харилцааны торыг байгуулав.

Ши Жиньпин даргаар ахлуулсан Намын төв хороо санаачилгатайгаар ажиллаж, Хятад улсын онцлогтой том гүрний гадаад харилцааг бүх талаар ахиулж, Хятадын сэргэн мандалт болон Хятад улсын мөрөөдлийг биелүүлэхэд нэн тогтвортой гадаад орчин нөхцөлийг хангасан байна.

БХУТЗЗ-ийн Байнгын гишүүн Жя Чингүө хэлэхдээ: - Дарга Ши Жиньпиний гадаад харилцааны ойлголт болон зорилт гүн гүнзгий бөгөөд баялаг “Хятад улсын элемент”-ийг агуулж байна. Жишээлбэл дотно үнэнч, харилцан ашигтай, багтаамжтай, хувь заяаны хамтын цогц зэрэг агуулга нь Хятад улсын уламжлалт соёлын содон зүйлийг тусгасан байна гэв.

Жя Чингүө хэлэхдээ: - Хятад улс дэлхийн эдийн засгийн нэмэгдэлд хувь нэмэр үзүүлэгч төдийгүй дэлхийн эдийн засгийн сэргэлтэд оролцогч, дэлхийн эдийн засгийн эмх журмын бүтээн байгуулагч болж, илүү сайн эерэг үр нөлөө үзүүлж байна гэжээ.

Хамтран ашиг хүртэх ойлголт, Хятад улс болон дэлхий ертөнц хөгжлийн аз тохиолыг хамтран эдлэхийг ахиулав.

2013 оны намар Ши Жиньпин баруун зүг Казахстанд, өмнө зүг Индонез улсад очиж, Торгоны замын эдийн засгийн бүс ба 21 дүгээр зууны далай дээрх Торгоны замыг хамтран бүтээн байгуулах чухал их санаачилга дурдав.

Хятад улсын санаачилга нь дэлхийн хөгжилд аз тохиол олгоно. Одоогоор 70 гаруй улс Хятад улстай “Нэг бүс нэг зам”-ыг хамтран байгуулах хамтын ажиллагааны зөвшилцөл байгуулж, зарим гол болох төслийн агуулгыг эдгээр улс орнууд бодитой хэрэгжүүлж байна.

БХУТЗЗ-ийн гишүүн Ли Даокүй хэлэхдээ: - “Нэг бүс нэг зам”-ын стратеги бол Хятад улсын харилцан ашигтай хамтран ашиг хүртэх ойлголтын гүнзгий илрэл мөн. Хятад улсаас бусад улс оронтой хамтран хөгжих үнэнч хүслийг илрүүлж байна. “Нэг бүс нэг зам” төслийн дагуух орны үйлдвэрлэлийн чадвар, соёл иргэншил, нэвтрэх зэргийг ахиулахаар дамжиж, “Нэг бүс нэг зам”-ын эх хуурай, далай тэнгис, дотоод гадаадыг хамтруулах, зүүн баруун хос чиглэлээр нээлт хийх бүх талын нээлтийг дайчилж, зам дагуу улсад маш их хөгжлийн аз тохиол олгосон гэж хэлэв.

“Дарга Ши Жиньпин маш олон чухал үйл ажиллагааны үеэр хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахыг чухалчлав. Хятад улсын баримталж байгаа найрамдал, хөгжил, хамтын ажиллагаа, хамтран ашиг хүртэх үзэл санаа нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах чухал суурь болно гэсэн хэмээн гадаад явдал, соёлын хүрээнд урт хугацаанд ажиллаж байсан БХУТЗЗ-ийн гишүүн Цай Ү хэлэв.

Хүсэл найдварын хариу тусгал, Хятад улсын аж ахуйн нэгж ард иргэдийн гадаад дахь бат суурийг цогцлоов.

Дарга Ши Жиньпин 2014 оны 11 дүгээр сард төвийн гадаад явдлын ажлын хурал дээр онцлохдоо, Хятад улсын гадаад дахь ашиг тусыг үнэнхүү хамгаалж, баталгааны чадвар болон түвшинг тасралтгүй дээшлүүлж, хамгаалах эрч хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ. Энэ жилийн Засгийн газрын ажлын тайланд “Гадаад дахь ашиг тусыг хамгаалах чадвараа чангатгах тухай” гэж дахин дурджээ.

Улсын хүч чангарч, дэлхийд нөлөөлөх хүч дээшилж, Хятад улсын гадаад дахь ашиг тус ч тасралтгүй өргөжиж байна. Одоо Хятад улсын 30 мянган аж ахуйн нэгж дэлхийн бүх газарт тархаж, Хятад улсын хэдэн сая ажилчин дэлхий даяар амьдарч байна.

“Гадагш гарсан” аж ахуйн нэгж бол “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулах гол хүч болно. Түүний ард аж ахуйн нэгжид хамгаалагч болж байгаа Хятад улс байна гэж БХАТИХ-ын төлөөлөгч Лүө Янь хэлэв.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл