solongonews
Ши Жиньпин төрийн айлчлалаа эхлүүллээ
2016-01-20 16:52
Ши Жиньпин төрийн айлчлалаа эхлүүллээв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Саудын Арабын ван Бин Абдулазиз Али Сауд, Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах Али Сиси, Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани нарын урилгаар тус орнуудад айлчлах төрийн айлчлалаа өчигдөр эхлүүллээ. Ши Жиньпин даргын айлчлалын бүрэлдэхүүнд Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Төв хорооны бодлого судлалын газрын дарга Ван Хунин, Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Ли Жаньшу, Ян Жечи нар багтжээ. Айлчлалын хүрээнд эрчим хүч, газрын тос, худалдааны салбарын хамтын ажиллагааны талаар нэгдсэн үр дүнд хүрэх аж. Энэхүү айлчлал нь Ши Жиньпин даргын 2016 оны анхных юм. Мөн Хятадын удирдагч Саудын Арабт долоон жилийн, Тегеранд 14 жилийн дараа айлчилж буйгаараа онцлог юм. Ши Жиньпин даргын айлчлал энэ сарын 24-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл