
Дундад улсын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын тэргүүн, Төв Хорооны цэргийн комиссын дарга, Төв Хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх удирдах багийн дарга Ши Жиньпин 10-р сарын 27-ны үдээс өмнө Төв Хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх удирдах багийн Ⅵ удаагийн хурлыг хуралдуулж, чухал үг хэлсэн байна. Тэрбээр онцлохдоо намын ⅩⅧ сонгуулийн Ⅳбүгд хурлаар хуулийн дагуу улсаа удирдах ажлыг бүх талаар дэмжих шийдвэрийг баталсан. Уг шийдвэрийг намын ⅩⅧ сонгуулийн Ⅲ бүгд хурлаар өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхээр баталсан шийдвэрт үндэслэн гаргажээ.
Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхэд хууль зүйн баталгаа шаардлагатай. Хуулиа дээдлэн засаг барихыг бүх талаар дэмжихэд мөн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх хэрэгтэй. Намын ⅩⅧ сонгуулийн Ⅳ бүгд хурлын зориг санааг суралцан хэрэгжүүлэх нь өнөөгийн болон хойшдын хэсэг хугацааны бүх нам, улсын улс төрийн гол үүрэг юм. Бүх орон нутаг, нийт албаны нэгж сайн ойлгон, хуулиа дээдлэх ёс зүй, арга замаар өөрчлөлтийн чадавхи болон төвшнийг ахиулна.
“Социализмын зөвлөлдөх ардчиллыг эрчимжүүлэх тухай санал”, “Дундадын /Шанхай/ чөлөөт худалдааны бүсийн ажлын ахиц болон шинэчлэлийн туршилтыг хуулбарлах боломж бүрдүүлэх тухай санал”, “Дундадын онцлогтой шинэ хэлбэрийн оюуны сангийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай санал”-ыг хурлаар хэлэлцээд “Үндэсний гол чухал эрдэм шинжилгээний дэд бүтэц болон судалгааны томоохон хэрэгслүүдийг нийгэмд нээлттэй болгох тухай санал”-ыг хэлэлцэн баталж, шинэчлэн сайжруулсны дараа хөтөлбөрийг батлан хэрэгжүүлнэ.
Ойлголтоо нэгтэн ардчилалын эргэн тойронд зөвлөлдөх нь
Шин Жиньпин илэрхийлэхдээ: -Социалист арьдчлал нь Дундад улсад үндэстэй, сурвалжтай бөгөөд орших чадвартай, Дундад улсын Коммунист Нам болон ард түмэн агуу бүтээн байгуулалт, Дундад улсын социалист ардчилсан улс төрийн онц хэлбэр болон өвөрмөц давуу тал юм. Мөн намын масс мөрийн хөтөлбөр нь улс төрийн салбарын гол илрэл болно. Энэ нь үндсэн чанар, биднийг ойлгож, хамтын ойлголтоо улам төвлөрүүлэн, энэхүү системийг илүү сайжруулна. Бидажил хэргээ сайтар зөвлөлдөнзөвшилцөж, ингэх тусам улам гүнзгийрч, үүгээрээ арга зам, хамтын ойлголт, эв нэгдлийг бий болгох болно. Социалист ардчиллыг зөвлөлдөн байгуулах зорилтыг эрчимжүүлэх хөтөлбөр нь зүй ёсны зангилаа бөгөөд системийг бий болгоно. Энэ нь Дундад улсын социалист ардчилсан улс төрт шинэ эрч хүчийг нэмнэ. Ардчиллын тухай зөвлөлдөх нь намын удирдлага, ард иргэд эзэн суух, хуулиа дээдлэн засаг барих нэгдмэл санааг баримтлан, Дундад улсын онцлогтой социалист улс төрийн хөгжлийн арга замыг гуйвшгүй баримтлан, зохион байгуулалттай, гол зүйлтэй, эрэмбэ дараалалтай бүх талын зөвшилцлийг идэвхтэй дэмжинэ.
Шанхайн чөлөөт худалдааны бүсийн туршилгыг түгээн дэлгэрүүлнэ
Ши Жиньпин онцлохдоо:-Шанхайн чөлөөт худалдааны бүс үүсгэн байгуулагдсан хойшНамын төв хороо, Төрийн Зөвлөлийн удирдлага дор, Төв Хорооны холбогдох алба болон Шанхай хотын захиргааны хамтын хүчин зүтгэлээр бүтэц зохион байгуулалтаа шинэчлэхээр гол цөм болгон, хуулбарлах, өргөтгөхөөр шаардлага тавьж ажиллана. Түүнчлэн төвлөрлийг сааруулах, эрхээ хуваарилах, удирдах, засгийн газрын үйл ажиллагааны өөрчлөлтийг эрчимжүүлж, тогтолцоо механизмыг шинэчлэн, худалдаа хөрөнгө оруулалтад дөхөм үзүүлнэ. Үүний зэрэгцээ зах зээл, олон улсын хэмжээнд хууль зүйн орчинд бизнес эрхлэх зэрэг талаар дэмжинэ. Идэвхтэй эрэл хайгуул болон шийдэмгий оролдлого хийж, шинэ ололт амжилтад хүрч, улсын хэмжээнд өөрчлөлтийг гүнзгийрүүлэх болон шинэ арга замыг өргөн нээлттэй хайн, шинэ туршлагыг олж авсан. Намын ⅩⅧ сонгуулийн ⅢБүгд хурлаар дурдахдаа:-Одоо байгаа туршилтын цэгийн суурин дээрээ өргөтгөн, хэд хэдэн нөхцөл бололцоотой орон нутагт чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлнэ. Шанхайн чөлөөт худалдааны бүсийн туршлагаар бид энэ хэсэг тарианаас үр туршин гаргаж, эдгээр үр тариагаа улам их хэмжээгээр тариалан, богино хугацаанд боловсруулж, бусад орон нутагт аль болох хурдан тариалж, боломжтой бол улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлнэ.
Бүх нийгмийн шинийг эрэлхийлэх чадварыг ээшлүүлнэ
Ши Жиньпин илэрхийлэхдээ: -Ерөнхийдөө эдүгээ зарим орон нутаг болон албан байгууллага технологийн нөөц хуваарилалт, тохиргоо алдагдсан, дахин байгуулах асуудал гарч байна. Бага бус судалгааны тоног төхөөрөмж, байгууламжийг дахин байгуулах болон худалдан авах шаардлагатай. Ашиглахгүй байгаа нь ямар ч үр нөлөөгүй, мэргэжлийн үйлчилгээ тийм ч сайн биш байна. Үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн бүхэл бүтэн нийгмийн шинэчлэл чадавхи хэм хэмжээг дээшлүүлж, өөрчлөлтийг дэмжин тогтолцоог шинэчлэхээр дамжин нийтийн санхүүгээс бүрдсэн үндэстний томоохон хэмжээний судалгааны дэд бүтэц, тоног төхөөрөмжийг нийгэмд нээлттэй байлгана. Тэднийг технологийн шинэчлэлд, нийгэмд илүү сайн үйлчлүүлнэ. Энэ өөрчлөлтийг идэвхжүүлэхэд холбогдох үйл ажиллагааны арга замыг нээлттэй байлгаж, уялдааг бэхжүүлнэ.
Оюуны сан байгуулахыг үүрэг болгох нь
Ши Жиньпин: -Оюуны нөөц нь нэг улс, нэг үндэстний хамгийн эрхэм дээд нөөц баялаг юм. Бидулс орноо удирдан явуулахад бүх талын боловсон хүчийг төвлөрүүлэн хамгийн өргөн хэмжээнд хүчээ нэгтгэх хэрэгтэй. Өөрчлөлт хөгжлийн үүрэг хүнд бэрх байх тусам илүү хүчтэй оюуны дэмжлэг хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд Дундад улсын оюуны сангийн хөгжил хурдацтай байж, оюуны дэмжлэг үзүүлэх, үр дүн гаргах, боловсон хүчин бэлдэх зэрэг талд ихээхэн ололт амжилтад хүрч, өөрчлөлт нээлт болон орчин үеийн бүтээн байгуулалтыг хөгжүүлэхэд чухал нэмэр хандив үзүүлсэн. Мөн хөгжлийн нөхцөл байдлыг дагалдаад оюуны сангийн бүтээн байгуулалтад тохиромжгүй асуудал явах тусам гарч ирж байна. Ялангуяа томоохон нөлөө бүхий олон улсад нэр хүндтэй оюуны сан байхгүй. Шинжлэх ухааны болон ардчиллын бодлого зохицуулалтыг түлхүү дэмжинэ. Төрийн засаг барих систем, чадавхийг сайжруулж, стратеги төвшнийг дээшлүүлэн, Дундадын онцлогтой шинэ хэлбэрийн оюуны сан байгуулах үүргийг нэн яаралтай биелүүлнэ. Намын удирдлагыг баримтлан, зөв чиг баримжааг атган, Дундадын онцлогтой, загвартай, хэв маягийг харуулна. Шинжлэх ухааны зорилгод чиглэн шийдэмгий эрэл хайгуул хийхийг хөхүүлэн дэмжинэ. Ерөнхий байдлын эргэн тойронд болон төвийн ажилд үйлчилнэ. Өөрчлөлт шинэчлэлийг баримтлан, хөгжлийг дүрэмжүүлнэ. Нам засгийн байгууллага, шинжлэх ухааны хүрээлэн, нам, захиргааны сургууль, их дээд сургууль, цэрэг анги, шинжлэх ухаан технологи болон аж ахуйн нэгж, нийгмийн оюуны сангийн цогц хөгжлийг дэмжинэ. Байр суурь нь тодорхой, өвөрмөц онцлогтой, цар хүрээ нь тэнцвэртэй, зохистой зохион байгуулалттай байх. Дундадын онцлогтой шинэ хэлбэрийн оюуны сангийн тогтолцоог бүрдүүлж, хэсэг бүлэг үр нөлөө бүхий олон улсад нэрт хүндтэй дээд зиндааны болон мэргэжлийн оюуны сан байгуулахыг хүндэтгэн дэмжинэ.
Хууль тогтоомж ба өөрчлөлтийн шийдвэрийн нэгдэн нийлэлт
Ши Жиньпин: -Шинжлэх ухааны үзэл баримтлалтай хууль нь өөрчлөлт болон хууль тогтоомжийн харилцааг боловсруулах гол зангилаа юм. Хууль тогтоомж болон өөрчлөлтийн шийдвэрийн нэгдэн нийлэлтийг биелүүлэхэд томоохон хэмжээний өөрчлөлт нь хуулиа мөрдсөн, хууль тогтоомж нь санаачилгатайгаар өөрчлөлт хөгжлийн шаардлагатай нийцсэн байх хэрэгтэй. Өөрчлөлтийн хөтөлбөр, арга хэмжээг судлахад өөрчлөлтөд холбогдох хууль зүйн асуудлыг зэрэгт нь бодолцож, хууль тогтоомжийн эрэлт болон саналыг цаг тухайд дурдах хэрэгтэй. Практикаар үр дүнтэй болох нь батлагдсан бол цаг тухайд нь хууль болгоно. Практикийн нөхцөл байдалд боловсронгуй болоогүйг эхэлж турших шаардлагатай. Хуулийн хөтөлбөрийн дагуу эрхээ олгоно. Өөрчлөлтийн шаардлагад нийцэхгүй хууль тогтоомжийг цаг тухайд нь засвар оруулах буюу хүчингүй болгоно. Хууль зүйн тайлбарын ажлыг эрчимжүүлж, хууль тогтоомжийн агуулга болон холбогдох хууль зүйн үндсийг цаг тухайд нь тодорхойлно. Намын ⅩⅧсонгуулийн ⅣБүгд хурлаар дурдсан 180 гаруй хуулийн дагуу төр барих томоохон агуулгатай өөрчлөлтийн арга хэмжээг өөрчлөлтийн үүргийн гол зүйлд оруулж, нэг байрлуулалт, нэг хэрэгжилт, нэг хяналт болгоно.
