

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6 дугаар сарын 13-нд Герман улсын ерөнхий сайд Ангела Меркелийг хүлээн авч уулзсан байна. Дарга Ши Жиньпин ерөнхий сайд Ангела Меркелийг Хятад улсад айлчилж байгаад таатай байгаагаа илэрхийлээд, Хятад, Герман улсын Засгийн газрын IV ээлжит зөвшилцөл амжилтад хүрсэнд баяр хүргэсэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ: - Харилцаа байгуулсан 40 жилийн туршид хамтын хүчин зүтгэлээр Хятад, Герман хоёр орны харилцаа хөгжлийн шатанд орж, ажил хэрэгч хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрч байна. Хоёр орны хамтын ажиллагааг улмаар гүнзгийрүүлэхэд хамтдаа хүчин зүтгэх хэрэгтэй гэлээ. Мөн хоёр орны ашиг сонирхолтой асуудалд харилцан хүндэтгэж, хоёр улсын харилцаа эрүүлээр хөгжихийг батлах хэрэгтэй. Хоёр тал хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн тэлж, гадаад харилцаа болон аюулгүй байдал дахь стратегийн ойлголцлыг чангатгаж, олон улсын үйл хэрэг дэх хамтын ажиллагааны хэлбэрийг төгөлдөржүүлэхийн зэрэгцээ хоёр орны аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг дэмжих хэрэгтэй. Хятадын тал хоёр улсын боловсрол, виз авах бичиг материалыг хялбарчлах, агаар аялалыг зохицуулах, уламжлалт хятад эм эмнэлгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.
Ангела Меркель илэрхийлэхдээ: - Герман, Хятадын Засгийн газрын IV ээлжит зөвшилцөл амжилтад хүрсэн байна. Дарга Ши Жиньпиний хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх саналыг бүрмөсөн зөвшөөрч байна гэжээ. Хоёр тал харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн, Герман улсын “Аж үйлдвэр 4.0” болон “Хятадын үйлдвэрлэх 2025”-ын хоорондын хэлхээ холбоо хамтын ажиллагааг хурдтай хэрэгжүүлж, эдийн засаг худалдаа, банк санхүү, шинийг санаачлах, гамшгаас сэргийлэх чадварыг дээшлүүлэх, виз авах бичиг материалыг хялбарчлах зэрэг салбарт хамтын ажиллагааг чангатгахад хамтдаа хичээх хэрэгтэй гэжээ. Хятад улс олон улсын үйл хэргийн дунд чухал үүрэг гүйцэтгэхийг Герман улс дэмжиж байгаа бөгөөд олон улсын чухал асуудлаар харилцан ойлголцоход бэлэн байна гэжээ.
Хоёр тал хамтын ашиг сонирхолтой олон улсын буюу бүс нутгийн чухал асуудлаар харилцан санал солилцжээ.
