solongonews
Ши Жиньпин дарга залуу Хятад судлаачдын захидалд хариулав
2025-11-13 16:35
Дарга Ши Жиньпин залуу Хятад судлаачдын захидалд хариулав

Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин залуу Хятад судлаачдын захидалд хариу бичиж, тэднийг Хятад болон гадаадын соёл иргэншлийг холбосон элч болохыг урамшуулан уриалсан байна. Ши Жиньпин дарга:

Та бүхэн Хятад хэл, соёлд хайртай, Хятад судлал болон соёл иргэншлийн хоорондын харилцан суралцахыг дэмжих үйлсэд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг тань олж мэдээд би үнэлэн сайшааж байна гэж тэмдэглэлээ. Ши Жиньпин дарга:

Хятад судлал нь Хятадаас гаралтай бөгөөд дэлхийд хамаарагддаг. Энэ бол бүх хүн төрөлхтний хамтын оюун санааны эд баялаг юм. Та бүхэн Хятад судлалтай үргэлжлэн ханилан хамтарч, Хятад улстай хамтдаа урагшлан, судалгаа, тайлбараа эрчимжүүлж, жинхэнэ, олон талт, цогц Хятад улсыг дэлхийд танилцуулж, Хятад болон гадаадын соёл иргэншлийг холбосон элчээр ажиллаж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах ажлыг дэмжихэд оюун ухаан болон хүч чадлаа хандивлахыг хүсэж байна гэж онцлон тэмдэглэв.

2025 оны Дэлхийн Хятад хэлний бага хурал 11-р сарын 14-нөөс 16-ны хооронд Бээжин хотод болно. Саяхан урилгаар оролцох 51 орны 61 залуу Хятад судлаач Хятад улсын дарга Ши Жиньпинд захидал бичиж, Хятад судлалын талаарх туршлага болон ойлголтоо хуваалцаж, Хятадын талаарх судалгаагаа цаашид үргэлжлүүлж, соёлын солилцооны гүүр болох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл