Гуравдугаар сарын 9-нд Элчин сайд Шин Хаймин БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газартай уулзалт хийж, Хятадын хөрөнгө оруулалтын төслүүд болон Монгол Улсад үзүүлэх тусламжын талаар судалгаа хийлээ. Уг уулзалтанд Ерөнхий консул Цай Вэньруй, Зөвлөх Ли Яньжунь нар оролцов.

Элчин сайд Шин Хаймин уулзалтын үеэр хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөршүүд, сайн найзууд, сайн түншүүд юм. Сүүлийн жилүүдэд, хоёр талын хамтын хүчин чармайлт, хоёр улсын удирдагчдын ивээл, дэмжлэг дор, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжил амжилттай хөгжиж байна. Хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж, ялангуяа, Ши Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүн бүрэн хэрэгжиж, хоёр улсын ард түмэнд бодит үр ашгийг авчирч байна. Замын-Үүд бол Торгоны замын эдийн засгийн бүс болон Талын замын санаачилгыг холбох чухал бүс нутаг төдийгүй Хятад-Монгол-Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтын чухал чиглэл, Монголын талын харилцааны хөгжилд чухал байр суурьтай бүс нутаг юм. Тус консулын газар Цай Вэньруй Ерөнхий консулын удирдлага дор ерөнхий нөхцөл байдлыг танин мэдэх, үүрэг хариуцлагын болон дүрэм журмын ухамсрыг бэхжүүлж, дотоод бүтээн байгуулалтыг сайтар хийж, Хятад Монголын харилцааны хөгжлийн төлөө идэвхтэй ажиллаж, хоёр улсын орон нутгийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны төлөө цуцалтгүй хүчин чармайж, Хятад Монголын хил дамнасан эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтад сайн үйлчилгээ үзүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ.

Ерөнхий консул Цай Вэньруй хэлэхдээ, Замын-Үүд бол Монгол Улсын өмнөд том хаалга, Хятад Монголын худалдааны чухал зангилаа юм. БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар бол Хятад Улс хуурай газрын хөрш орнуудын дотор цорын ганц хил дээр байгуулсан Ерөнхий консулын газар. Энэ нь НТХ болон ГХЯ-ны Монгол Улс дахь ажлыг өндрөөр чухалчлан үзэж буйг бүрэн илтгэж байгаа юм. Ерөнхий консулын газар дотоод, гадаад ажлаа идэвхтэй сайн гүйцэтгэж, хил дамнасан эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг урагшлуулж, орон нутгийн найрсаг харилцааг дэмжиж, консулын бүс дэх Хятад, Монгол хоёр улсын ард түмэнд чанартай, сайн үйлчилгээг үзүүлэх болно гэв.

Элчин сайд Шин Хаймины баг бүрэлдэхүүн Хятад Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлж байгаа хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Замын-Үүдийн дэд бүтцийг засан сайжруулах төсөлтэй танилцав. Уг төсөлд дулаан хангамжийн систем, ус хангах болон зайлуулах систем, цахилгаан хангамжийн систем, зам болон харилцаа холбооны байгууламж багтаж байгаа юм. Тэрээр мөн Замын-Үүдийн Гаалийн даргын хамт Хятадын тал Монголын талд хандивласан гаалийн шалгах рентген тоног төхөөрөмжийг үзэж сонирхсон юм.




