Урлаг бол оюун санааны ачаалал, соёл бол ухаан бодлын гүүр. Тосон будгийн зургийн урлаг нь XIV зууны эцэст Европын утга урлагийн сэргэн мандалтын үед үүсэж хөгжин Дайчин гүрний үед Дундад улсад уламжлагдан орж ирснээс хойш өвөрмөц онцлогтой болж хөгжжээ.
Сүүлийн жилүүдэд Монгол, Дундад, Оросын тосон будгийн урлагийн харилцаа хөгжиж зах зээл өргөжиж байна. Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх, олон улсын соёл урлагийн харилцааг хөгжүүлэх, мөн Монгол, Дундад, Оросын эдийн засгийн хонгил байгуулах төслийг иргэдэд таниулах зорилгоор ӨМӨЗОны Утга зохиол, урлагийн нэгдсэн холбоо болон Манжуур хотын засгийн газраас зохион байгуулсан Монгол, Дундад, Орос гурван орны соёлын байгууллагуудын оролцоотой БНДАУын Манжуурын Дундад, Монгол, Оросын “Хамтын ялалт” сэдэвт тосон будгийн урчуудын анхдугаар чуулганы нээлт, шагнал олгох ёслол 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Манжуур хотноо боллоо.
Арга хэмжээний нээлтийн ёслолд ӨМӨЗОны Утга зохиол, урлагийн нэгдсэн холбооны дарга Баатар, ОХУаас Дундад улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Виктор Коннов, Монгол Улсын урчуудын эвлэлийн хорооны дарга Б·Төмөрбаатар болон Хөлөнбуйр хотын Намын Хорооны байнгын гишүүн буюу суртал ухуулах хэлтсийн дарга Ван Хайтао, Манжуур хотын Ардын засгийн газрын дарга Ян Бө нар оролцож, нээлтийг Манжуур хотын Намын Хорооны орлогч нарийн бичгийн дарга буюу суртал ухуулах хэлтсийн дарга Бай Шяожюань нар тус тус нээлтийн ёслолд оролцлоо.
Нээлтийн ёслолын дараа ӨМӨЗОны Утга зохиол, урлагийн нэгдсэн холбооны дарга Баатар тосон будгийн уралдаанд оролцсон гурван улсын зураачдад шагнал гардуулав. Тэргүүн байр хоосон үлдэж, дэд байранд Оросын зураач Габибула Габибулаевийн “Бүжиг”, Монгол Улсын зураач Ц.Цэгмидийн “Саадгүй”, гутгаар байранд Дундад улсын зураач Ван Жыпингийн “Гайхамшигт тооройн мод”, “Мөс хагарах улирал”, Оросын зураач Николайн “Өвлийн улирлын цасан уул” сэдэвт зургууд тус тус шалгарлаа. Манжуур хотын Ардын засгийн газрын дарга Ян Бө хэлэхдээ: - Бид Өвөр Монголын бүс нутгийн онцлогтоо түшиглэн жил бүр нэг удаа Монгол, Дундад, Оросын тосон будгийн урчуудын үзэсгэлэн чуулган зохион байгуулж, харилцаа, хамтын ажиллагааны механизмыг сайжруулан, гурван орны тосон будгийн зураг урлан бүтээх бааз байгуулж, энэхүү урлагийн хамтын хөгжлийг цаашид ахиулна гэв. Түүнчлэн тус үйл ажиллагаанд Монгол Улс, ОХУын алдарт ардын уран бүтээлчид, урлагийн гавьяатууд уригдан оролцож, уран мэдрэмж, ухаалаг харц, ур чадвараараа 100 гаруй бүс нутгийн онцлогтой бүтээлүүдийг дэлгэн үзүүлж, гурван улсын соёл урлагийн харилцаа холбоонд ихээхэн ач холбогдол өглөө. Дундад улсын дарга Ши Жиньпингийн санаачилсан “Монгол, Дундад, Оросын эдийн засгийн хонгилыг бий болгох” стратегийн хүрээнд Монгол, Дундад, Оросын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ жишиг тогтжээ.
Зуун жилийн түүхтэй хилийн боомт хот болох Манжуур бол Дундад улсын гол хөгжүүлэх суваг, чөлөөтэй харилцах чухал цонх гэдэг утгаараа соёлын олон төрлийн ач холбогдолтой. Уг үйл хэргээр Монгол, Дундад, Орос гурван орны урчууд Манжуурт цугларсан юм. Тиймээс Манжуур хотыг тосон будгийн зураг урлан бүтээх, дэлгэн үзүүлэх, борлуулах бааз болгож, гурван улсын тосон будгийн зургийн урлагийн нөлөөг цаашид улам өргөжүүллээ. Үүгээрээ Манжуурын найрсаг дотно иргэд дотоод, гадаадын нөхөрсөг хийгээд хамтын соёл урлагийг шинэ шатанд ахиулан гаргахын төлөө нэгэн зорилготой урагш тэмүүлэхээр ажиллаж байна.
