“БНХАУ-ын үндэстнүүдийн эв нэгдэл, хөгжил дэвшлийг дэмжих тухай хууль" хэрэгжиж эхэлснээс хойших анхны Үндэстнүүдийн эв нэгдэл, хөгжил дэвшлийг сурталчлах долоон хоног 9-р сарын 21-нээс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Бүх үндэстний харилцан зорчих, харилцах, нэгдэх үйл явцын бодит жишээг олон талаас нь харуулж, шинэ цаг үеийн үндэстнүүдийн эв нэгдэл, дэвшлийн үйл хэрэгт гарсан ололт амжилтыг өргөн хүрээнд сурталчлах зорилгоор ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтэс ХКН-ын Төв Хорооны Нэгдмэл фронтын хэлтэс болон Үндэстний Хэрэг Эрхэлэх Зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “Хятадын үндэстний хамтын цогцыг бэхжүүлж, Хятадын үндэстнүүдийн халуун дулаан их гэр бүлийг бүтээн байгуулна" сурталчилгааны арга хэмжээ 9-р сарын 17-нд албан ёсоор эхэлсэн байна.
Тус сурталчилгааны арга хэмжээний аяллын өмнөх дайчлалтын хурал болон тусгай сургалтын үеэр зохион байгуулагчид энэхүү арга хэмжээгээр ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний үндэстний асуудлаар хийсэн ажлыг бэхжүүлж, боловсронгуй болгох талаарх чухал үзэл санааг өргөн хүрээнд сурталчлахын зэрэгцээ Ши Жиньпинээр гол болгосон ХКН-ын Төв хорооны үндэстнүүдийн эв нэгдэл, хөгжил дэвшлийн үйл хэргийг бүх талаар ахиулах бодлого, шийдврүүийг таниулах болно. Мөн хилийн бүс нутаг болон үндэстний цөөнх төвлөрөн суурьшдаг бүс нутгуудад Хятадын үндэстний хамтын цогцын ойлголтыг бэхжүүлэхийг гол шугам болгон, “Үндэстнүүдийн эв нэгдэл, хөгжил дэвшлийг дэмжих тухай хууль”-ийг судлан сурталчилж, үндэстнүүдийн харилцан зорчих, харилцах, нэгдэхийг дэмжин, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодит туршлагыг сурталчлах юм.
Тус арга хэмжээнд Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд, холбогдох салбарын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сурвалжлагчдыг Өвөр Монгол, Юньнань, Шиньжян зэрэг газарт ажиллуулж, газар дээр нь хамтарсан сурвалжилга хийхээр төлөвлөжээ. Эхний ээлжийн хамтарсан сурвалжилга 9-р сарын 18-наас 24-ний өдрүүдэд Өвөр Монголд зохион байгуулах болно.
