solongonews
Хятадын спортын төлөөлөгчдийн баг Нагоя хотод хүрлээ
2026-09-18 10:47
Хятадын спортын төлөөлөгчдийн баг Нагоя хотод хүрлээ


Азийн спортын XX наадамд оролцох Хятадын спортын төлөөлөгчдийн баг 9-р сарын 16-ны өдөр Японы Нагоя хотод хүрэлцэн очив. Олон тамирчин Азийн наадамд амжилттай оролцож, сайн үр дүн үзүүлэхийг хүсэн хүлээж байгаагаа илэрхийллээ.

Хятадын гимнастикийн багийн тамирчин Жан Бөхэн:

- Баг тамирчид замд гарахаасаа өмнө Нагоя хотод хүрэлцэн ирсний дараах дасгал бэлтгэлийн хөтөлбөр болон өдөр тутмын амралт унтлагын цагийн хуваарийг бүрэн төлөвлөсөн бөгөөд цаашид тогтоосон төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ тогтвортой үргэлжлүүлнэ гэж хэлэв.

Хятадын багийн холбогдох албан тушаалтан сэтгүүлчдэд хандан:

- Сүүлийн хугацаанд баг тамирчид тэмцээний бэлтгэлээ нухацтай хийсэн бөгөөд Нагоя хотод хүрсний дараа маргаашаас бэлтгэлээ эхлүүлнэ гэж хэллээ.

Энэ удаагийн Азийн спортын наадамд Хятад улсын спортын төлөөлөгчдийн баг 800 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох юм.


Редактор : Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл