Хятадын баг төлөөлөгчид анхны алтан медалиа авлаа
2026-09-22 11:41
Хятадын баг төлөөлөгчид анхны алтан медалиа авлаа

Хятадын багийн тамирчид Айчи-Нагояа 2026 Азийн спортын наадмын анхны алтан медалиа 20-ны өдөр орчин үеийн таван төрөлт тэмцээний талбарт хүртлээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Жан Минюй, Ү Шияо, Мэн Шинь, Фү Жин нар амжилттай өрсөлдөж, Хятадын баг орчин үеийн таван төрөлтийн эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд тэргүүн байр эзэлжээ.

Хятадын эмэгтэйчүүдийн баг нийт 4318 оноо авч, 4271 оноо авсан БНСУ-ын багийг ардаа орхин Хятадын баг төлөөлөгчдийн анхны алтан медалийг авсан юм .

Редактор : Б.АРИУХАН
Зохиогч: ЦАО ИБӨ,ХҮ ШАОГЭ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
