solongonews
Хятадын ургац хураалтыг Монголын нүдээр /3/
2026-10-22 09:29
Хятадын ургац хураалтыг Монголын нүдээр /3/ -Хятад улсын арвин ургац Монгол Улсад ямархан үр өгөөжтэй вэ

    Хүнсний ногооны олон нэршлийг монголчууд хятад хэлнээс уламжлан хэрэглэж иржээ


             Г.Нармандах / Монгол Улсын Сүрлэг уул компанийн гадаад харилцааны албаны дарга /

Хятадад нэлээд хэдэн жил суралцаж, амьдарсны хувьд хятадын ард түмний нийгэм соёл, хэл сэтгэхүйн тухай тодорхой хэмжээний ойлголттой болсон билээ. Хятад үндэстэн, цаашлаад хятад улс дахь олонх үндэстэн бүр газар тариалан эрхлэн өнөөг хүртэл хөгжиж ирсэн. Тиймээс хятад орны амьжиргааны үндсийн үндэс нь газар тариалан юм. “Аль айлын хүүхдийн аав ээж нь тариачин биш юм?” гэсэн асуун анхааруулсан үг хүртэл байдаг нь манай монголчуудынхаар бол “бүгд л малчны үр удам” гэдэгтэй адил юм. Өөрөөр хэлбэл, Хятад үндэстэн тэргүүтэй хятадын ихэнх үндэстний өвөг дээдэс хэдэн мянган жилийн турш газар тариалангийн ажил эрхэлж амь зууж, арилжаа солилцоо хийж, түүний үндсэн дээр хятад орны “тариалах соёл” хэмээх асар баялаг соёл бий болж хөгжсөөр өдийг хүрсэн билээ. Тийм болохоор одоогийн БНХАУ-ын төрийн зөвлөлөөс тусгайлан шийдвэр тогтоол гаргаж, Хятадын ард түмний амьдрахуйн эх үндэс болсон тариалах соёлтой холбоотой “Ургацын баяр”-ыг жил бүр тэмдэглэдэг болжээ.


Хятадын автоматжуулсан ферм

    
Нэг талаар баяр, нөгөө талаар намрын ургац хураалт, намрын тариалалт зэргийг багтаасан соёл, эдийн засгийн чухал өгөөж бүхий үйл явдлууд өрнөдөг өдрүүд юм. Учир нь энэхүү ургацын баяраар хятад орон газар тариалангийн соёлыг өргөнөөр сурталчлан таниулах, хөөр хөгжөөнтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэхээс гадна энэ баярын дашрамд газар тариалангийн бүтээгдэхүүний борлуулалт явагдаж, орон нутгийн тариаланч иргэдийн эдийн засагт дэм болдгоороо ашигтай. Мөн ургацын баяр нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн болж, гадаад, дотоодын аялагчдын анхаарлыг татаж чаддаг. Ургацын баяр нь хятадын уламжлалт “Еэвэн сарын баяр /Намрын дунд сарын баяр/” болон БНХАУ-ыг тунхагласан 10 сарын 01-ний “Улсын баяр”-тай бараг хамт болдог учраас гадаад, дотоодын аялагчдын сонирхлыг татдаг баяр юм.


Ногоо жимс ачсан тээврийн автомашин Эрээн боомтоор Монгол руу явж байгаа нь 

   
Хятад, Монгол хоёр улс ба тэдний өвөг дээдэс хэдэн зуу, хэдэн мянган жилийн туршид хөрш зэргэлдээ оршин сууж, бие биедээ олон талаар харилцан нөлөөлж ирсэн. Түүний нэг жишээ бол хүнсний ногооны олон төрлийг монголчууд хэрэглэж ирсэн ба тэдгээрийг шууд хятад хэлээр нэрлэж заншсан нь сонирхолтой. Жишээ нь юуцай
,бууцай,байцай,лууван,манжин,яньшуй гэх зэрэг.

  

Газар тариалангийн бүтээгдэхүүн боловсорч гүйцээд та бидний ширээн дээр зүйл бүрийн амтат идээ ундаа болж тавигдах ба эхлээд бид гэдсээ цатгадаг, дараа нь бид тухайн идээ ундааны зүйлд янз бүрийн соёлын агуулга, бэлгэ тэмдэг шингээснээр тухайн идээ ундаа зөвхөн гэдэс цатгах үндсэн утгаараа бүрэн хувирч соёлын ойлголт, соёлын бүтээгдэхүүн болдог.

Тиймээс, дээр ярьсан бүгдийг нэгтгэн хэлэхэд Хятад үндэстний идээ ундаа, соёл сэтгэхүй, нийгмийн харилцааны үндсийн үндэс нь газар тариалан юм.

Ерөнхий редактор : Ё.Хишигбаяр
Редактор : Ш.ЦОГЗОЛМАА
Зохиогч: Ш.ЦОГЗОЛМАА  Ц.УРАНТУНГАЛАГ  Х. АРВИНТАЛ  С.УРЬХАН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл