solongonews
Хятадын ургац хураалтыг Монголын нүдээр /6/
2026-10-23 10:50
Хятадын ургац хураалтыг Монголын нүдээр /6/ -Хятад улсын арвин ургац Монгол Улсад ямархан үр өгөөжтэй вэ

Газар тариалангийн өндөр хөгжил нь бидэнд олон төрлийн шинэ соргог  ногоо жимс  хэрэглэх боломж олгосон  

                           С. Баярмаа / Монгол Улсын иргэн /

 
Миний хувьд Хятадын ургац хураалтын баярыг өнөө цагт хоёр ялгаатай ойлголтыг нэгтгэж үздэг.

 
Нэгдүгээрт. Уламжлалт Намрын дунд сарын шинийн арван таван
 буюу Тэргэл сарны баяр. Хоёрдугаарт. Хятадын тариаланчдын ургацын баяр. Ургацын баяр гэдэг зөвхөн ургац хурааснаа тэмдэглэх бус, тариаланчдын хөдөлмөрийг үнэлэхээс гадна, эдийн засаг, нийгэм, соёл, түүхийн ач холбогдлыг залуу үедээ түгээн дэлгэрүүлэх зорилготой гэж үздэг. Ургацын баярыг өргөн дэлгэр тэмдэглэх нь ургацын олон төрлийн бүтээгдэхүүнийг ард түмэндээ таниулан хүргэх, арга туршлагаа сурталчлах, хөдөө аж ахуйн хөгжил болон хөдөөгийн соёлыг түгээх ач холбогдолтой санагддаг. Миний хувьд энэ баярын өдрүүдээр олон төрлийн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн хямдарч сурталчилдаг учир хүнсэндээ зориулж нарийн ногоо ба жимс худалдан авч ахуйн хүнсэндээ хэрэглэх, дарж хадгалах дуртай.


Хятадын  хүлэмжийн тариалал

   
Хятадын улсын ургац хураалт Монгол улсад ямар эерэг нөлөө үзүүлсэн бэ?  Миний бодлоор Хятад, Монгол хоёр улс нь ахуй байдлын хувьд эртнээс нааш хоёр өөр хэвшилд оршиж ирсэн гэж боддог. Бидний эртний хөрш Хятад улс нь ихэвчлэн газар тариалан эрхэлж, сууршин амьдарч ирсэн бол Монголчуудын хувьд мал аж ахуй эрхэлж, нүүдэллэн амьдарч ирсэн. Тиймдээ ч бидний идэж заншсан гол хоол хүнс нь ихэвчлэн сүү цагаан идээ ба мах голдуу боловсруулж хэрэглэдэг байсан бол Хятад улсын хувьд эртнээс газар хагалан өргөн уудам бүс нутгийнхаа онцлог шинжинд тохируулан олон төрлийн амтат ногоо тарьж, өдөр тутмын хоол хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн түүхэн туршлагатай ард түмэн билээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зуунд хоёр үндэстэн тус тусыг онцлог хэв шинжээр хүнс тэжээлээ хангаж ирсэн байна.
 

Монголын хүнсний зах 
   
Тиймдээ ч Манай улсын хувьд "Ургацын баяр" гэж онцлон тэмдэглэж ирээгүй ч харин Хятад болон Азийн бусад улсын хувьд Ургацын баяр бол маш өндөр ач холбогдолтой баяруудын нэгд зүй ёсоор ордог төдийгүй олон хоног амарч баяраа тэмдэглэдэг уламжлалтай болсон байна. Харин нүүдэлчин бидний хувьд улс орнуудын газар тариалан, ялангуяа Хятад улсын газар тариалангийн салбарын өндөр хөгжлөөр туршлага судлан бид ч мөн газар тариалан эрхлэн зарим өргөн хэрэглээний хүнсний ногоог тарьж дотоод хэрэгцээгээ хангадаг болсон. Миний хувьд Хятад улсын газар тариалангийн салбар өндөр хөгжиж байгаагаас олон төрөл зүйлийн нарийн ногоо, жимс жимсгэнэ зэргийг өдөр тутмын хүнсэндээ шинээр нь хэрэглэх боломж бүрдсэн гэж боддог.


Ерөнхий редактор : редактор : Ё.Хишигбаяр
Редактор : Ш.ЦОГЗОЛМАА
Зохиогч: Ш.ЦОГЗОЛМАА Ц.УРАНТУНГАЛАГ Х. АРВИНТАЛ С.УРЬХАН
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл