solongonews
Дарга Ши Жиньпиний Улаанцаваар ажиллах үеэрээ онцолсон үгс/1/
2026-10-16 20:24
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 16-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанцав хотод ажиллах үеэрээ "Ногоон хөгжил" бол "Чансаатай хөгжил"-ийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн, чансаатай хөгжлийг өндөр түвшний байгаль орчны хамгаалалттай уялдуулан зохицуулж,гуйвалтгүйгээр байгаль орчныг нэн тэргүүнд тавин ногоон хөгжлийн замаар урагшлах хэрэгтэй гэж онцоллоо.


Намгархаг газрыг хамгаалахын гол зангилаа нь түүний анхдагч экосистемийг хадгалахад оршдог
        Намгархаг газрыг хамгаалахын гол зангилаа нь түүний анхдагч экосистемийг хадгалахад оршдог. Байгалийг хүндэтгэн, хамгаалж, түүнтэй зохицон амьдарч, "Намгархаг газрыг хамгаалах тухай хууль"-ийг бүрэн хэрэгжүүлж, экологийн хамгаалалтын хязгаар шугамыг (улаан шугамыг) чанд мөрдөн, экосистемийн чанар, тогтвортой байдлыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж, биологийн олон янз байдлыг хамгаалах хэрэгтэй. Доройтсон намгархаг газрын экосистемийг сэргээхдээ байгалийн жамаар сэргэх үйл явцыг тэргүүнд чухалчилж, хүний оролцоог нэмэлт хэрэгсэл болгож, шинжлэх ухаанч, зөв зохистой арга барилд түшиглэх хэрэгтэй.

Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл