solongonews
Дарга Ши Жиньпиний Улаанцаваар ажиллах үеэрээ онцолсон үгс/2/
2026-10-16 22:25
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 16-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанцав хотод ажиллах үеэрээ "Ногоон хөгжил" бол "Чансаатай хөгжил"-ийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн, чансаатай хөгжлийг өндөр түвшний байгаль орчны хамгаалалттай уялдуулан зохицуулж,гуйвалтгүйгээр байгаль орчныг нэн тэргүүнд тавин ногоон хөгжлийн замаар урагшлах хэрэгтэй гэж онцоллоо.

"Зүүн бүсийн өгөгдлийг баруун бүсэд тооцоолох" төслийг хэрэгжүүлж, үндэсний хэмжээнд нэгдсэн тооцооллын эрчим хүчний сүлжээг байгуулна

    "Зүүн бүсийн өгөгдлийг баруун бүсэд тооцоолох" төслийг хэрэгжүүлж, үндэсний хэмжээнд нэгдсэн тооцооллын эрчим хүчний сүлжээг байгуулах нь Намын Төв хорооны стратегийн томоохон зорилт мөн. Шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлт, нөөцийн дэмжлэг, аюулгүй байдлын баталгааг бэхжүүлж, дуусгасан төслүүдийг үр ашигтай ажиллуулахын зэрэгцээ дараагийн төслүүдийн бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь гүйцэтгэх нь нэн чухал юм. Бид аж үйлдвэрийн гинжин хэлхээг идэвхтэй өргөжүүлж, дижитал эдийн засаг болон бодит эдийн засгийн гүнзгий уялдаа холбоог дэмжин, тооцоолох хүчин чадлын давуу талаа хөгжлийн давуу тал болгон тасралтгүй хувиргах ёстой.


Редактор : Б.САРУУЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл