
Өөрсдийн өвөрмөц нөхцөл байдалдаа тулгуурлан,
харьцангуй давуу талуудаа гүйцэд ашиглана
Манай улс бол асар уудам газар нутагтай, зүүн, баруун, өмнөд, умард болон төвийн бүс нутгуудын нөөц баялгийн хангамжийн хувьд ихээхэн ялгаатай. Шинэ аянд бүс нутаг бүр Намын Төв хорооны стратегийн шийдвэр, төлөвлөлтийн зохицуулалтын дагуу засаглал, ажлын амжилтын тухай зөв үзэл баримтлалыг төлөвшүүлэн хэрэгжүүлэх, хөгжлийн тухай шинэ үзэл баримтлалыг бүрэн дүүрэн, үнэн зөв, цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай. Цаг үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, хөгжлийн боломжуудыг ашиглан, өөрсдийн өвөрмөц нөхцөл байдалдаа тулгуурлан, харьцангуй давуу талуудаа гүйцэд ашиглан, орон нутгийнхаа онцлогт тохирсон чансаатай хөгжлийг эрэлхийлэх ёстой.
