solongonews
Урт замын аян дайны зориг санаа гэдэг юу вэ/3/
2026-10-21 15:40
Урт замын аян дайны зориг санаа гэдэг юу вэ/3/-"Үнэнээс зөвийг эрэх, бие даасан байдлыг тууштай хамгаалах” стратегийн шинж чанар

"Үнэнээс зөвийг эрэх, бие даасан байдлыг тууштай хамгаалах” стратегийн шинж чанарын зарчим нь Урт замын аян дайны зориг санааны хамгийн гол цөм юм.Аливаа асуудалд бодит байдлаас үндэслэн хандаж, өөрийн замаар замнах нь энэхүү шинж чанарыг хамгийн товч тодорхой илэрхийлсэн хэрэг юм.

   
Тав дахь удаагийн “бүслэн устгалт”-ын эсрэг сөрөх дайнд Төвийн хувьсгалт бааз ялагдасан гашуун сургамж нь Хятадын байдлаас тасарсан догматизм нь хувьсгалт үйл хэргийг хэрхэн мухардалд хүргэсэнийг бэлхнээ харуулсан юм. Зүньигийн хурал нь “Зүүн”-ий туйлшрагч цэргийн шугамын алдааг залруулж, Намын Төв Хороо болон Улаан арми дахь Мао Зэдүнгийн удирдах байр суурийг баттай тогтоосноор, Хятадын хувьсгалд тулгарсан үнэнээс зөвийг эрэх шинэ цаг үеийн эхлэлийг тавьсан юм.
 
Үүний дараа Мао Зэдүн болон бусад удирдагчид дайсны нөхцөл байдал, газар нутгийн онцлог болон улаан армийн өөрийнх нь нөхцөл байдалд тулгуурлан уян хатан стратеги ба тактикийг боловсруулжээ. Тэд Чышүй голыг дөрвөн удаа гатлахдаа дайсны анхаарлыг сарниулах хуурамч үйлдлүүдийг ашиглаж, Үжян голыг өмнө зүг рүү гаталж, Гүйян руу хуурамч дайралт хийсэн, мөн Жиньшажян голыг уран мэхээр туулсан зэрэг олон төрлийн маневр хийснээр олон зуун мянган дайсны цэргин бүслэлт, мөрдлөгөөс мултарч, улмаар стратегийн санаачилгыг гартаа авч чадсан байна.
 
Урт замын аян дайны ялалтыг бие даасан байдлаа тууштай хамгаалж, үнэнээс зөвийг эрэх болон аливаа асуудалд бодит нөхцөл байдлаас үндэслэн хандах зарчмыг баримталсны үр шим гэж үзэж болно. Бүлээн амь, халуун цусаараа олж авсан энэхүү үнэт сургамж бол Урт замын аян дайнаас Хятадын коммунистуудад өвлүүлсэн хамгийн үнэтэй оюун санааны өв, мөн Урт замын аян дайны зориг санаа өнөөг хүртэл мөнхрөн оршсоор байгаагийн гол нууц билээ.

Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл