БНХАУ-ын Ардын банк 10-р сарын 21-нд мэдэгдэл нийтэлж, 2026 оны 10-р сарын 22-нд БНХАУ-ын Ажилчин, тариачны Улаан армийн Урт замын аян дайны ялалтын 90 жилийн ойд зориулсан алт, мөнгөн дурсгалын зоосны иж бүрдлийг гаргахаар болсныг мэдээлэв. Уг иж бүрдэл нь нийт 2 ширхэг зоостой бөгөөд үүнд 1 ширхэг алтан дурсгалын зоос, 1 ширхэг мөнгөн дурсгалын зоос багтана. Эдгээр нь бүгд БНХАУ-ын хууль ёсны төлбөрийн хэрэгсэл юм.Уг алт, мөнгөн дурсгалын зоосны нүүрэн талд БНХАУ-ын төрийн сүлдийг дүрсэлж, улсын нэр болон оныг бичсэн байна.

Зургийг БНХАУ-ын Ардын банкны албан ёсны цахим хуудаснаас авав
8 грамм жинтэй, дугуй хэлбэрийн алтан дурсгалын зоосны ар талд таван хошуут төрийн сүлд, цацран гэрэлтэх туяа, Улаан арми цаст уулыг давж, өвст талыг гатлан буй дүр зургийг дүрсэлжээ. Мөн “БНХАУ-ын Ажилчин, тариачны Улаан армийн Урт замын аян дайны ялалтын 90 жилийн ой”, “1936–2026” гэсэн бичээс болон нэрлэсэн үнийг байрлуулсан байна. Уг алтан зоосыг хамгийн дээд хэмжээнд 10,000 ширхэг гаргана.

Зургийг БНХАУ-ын Ардын банкны албан ёсны цахим хуудаснаас авав
30 грамм жинтэй, дугуй хэлбэрийн мөнгөн дурсгалын зоосны ар талд Улаан арми Шааньбэйд хүрч ирсэн үйл явдлыг дүрсэлсэн баримал, Яньань хотын Баота уул зэрэг дүрслэлийг оруулжээ. Мөн “БНХАУ-ын Ажилчин, тариачны Улаан армийн Урт замын аян дайны ялалтын 90 жилийн ой”, “1936–2026” гэсэн бичээс болон нэрлэсэн үнийг байрлуулсан байна. Уг мөнгөн зоосыг хамгийн дээд хэмжээнд 20,000 ширхэг гаргана.
