Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл бол ХКН-ын удирдлага доорх социалист шинэчлэл юм. Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл энэхүү анхдагч бөгөөд урьд өмнө байгаагүй үйл хэргийг урагшлуулах явцад дагаж мөрдөх бэлэн загвар, эсвэл шууд хуулбарлаж болох тогтсон зураг төсөл гэж үгүй билээ.

Дэлхий дахин зуун жилд тохиогоогүй их өөрчлөлтийг туулж, энэхүү үйл явц улам бүр эрчимжиж буй өнөө үед нийгмийн элдэв урсгал, үзэл суртлууд хоорондоо сүлэлдэн мөргөлдөж байна. Ийм нөхцөлд барууны орчин үеийн хөгжлийн загварыг туйлшруулан, Хятадын өөрийн гэсэн хөгжлийн замнал, бодит нөхцөл байдлыг үгүйсгэх гэсэн өрөөсгөл, буруу ташаа үзэл баримтлалууд цухалзах болов. Урт замын аян дайны ялалтын түүхэн туршлагыг нэгтгэн дүгнэх нь буруу ташаа ойлголтуудыг залруулаад зогсохгүй, Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл үүсэн бүрэлдэж, хөгжих болсон түүхэн зайлшгүй чанарыг гүн гүнзгий ухамсарлахад тусалдаг.
Урт замын аян дайн нь ХКН өөрт нь тулгамдсан асуудлуудыг бие даан шийдвэрлэж эхэлсэн үе байлаа. Үнэнээс зөвийг эрэх, бие даасан байдлаа тууштай хамгаалах зарчмууд бол Урт замын аян дайнаас өвлөгдөн үлдсэн оюун санааны үнэт өв юм. Өнөөдөр ч гэсэн цаашдын зам мөртэй холбоотой асуултуудыг шийдвэрлэхэд чиглэсэн хамгийн хүчирхэг үзэл санааны зэвсэг болсоор байна. Урт замын аян дайны зориг санаанаас эрч хүч авч, үндэстний ирээдүй, хувь заяаг өөрсдийн гартаа баттай атгана гэдэг нь гадны хүчинд найдахгүй, гадны загварыг сохроор хуулбарлахгүй гэсэн үг юм. Энэ нь тусгаарлагдмал, хуучин хэвшмэл зам руу эргэхээс, мөн үндсэн зарчмуудаасаа татгалзах буруу замаар явахаас зайлсхийхийг шаарддаг. Ийм хандлага нь Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлийн замд итгэх итгэлийг бэхжүүлж, Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлийн тогтвортой, урт удаан хугацаанд үргэлжлэхэд баталгаа болно.
