solongonews
Урт замын аян дайны зориг санааны цаг үеийн үнэ цэнэ/4/
2026-10-22 11:43
Урт замын аян дайны зориг санааны цаг үеийн үнэ цэнэ/4/ - Хүчирхэг улсын бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандалтын оюун санааны тулгуур хүчийг нэгтгэнэ

Хүчирхэг улсыг цогцлоон байгуулах, үндэстний сэргэн мандалтыг урагшлуулахын тулд ард түмнийг нэгтгэж, хүч чадлыг нь төвлөрүүлэх нь нэн чухал юм. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин: "Бид улс орон даяарх бүх үндэстэн ястны агуу их эв нэгдэл, мөн эх орондоо болон хилийн чанадад байгаа бүх хятад иргэдийн агуу их эв нэгдлийг тасралтгүй бэхжүүлж, хөгжүүлэхийн зэрэгцээ бүх эерэг хүчин зүйлийг бүрэн дайчлан, хүчирхэг улсыг цогцлоон байгуулах, үндэстний сэргэн мандалтыг биелүүлэхэд шаардлагатай асар их хүчийг нэгтгэх ёстой" хэмээн онцолсон байна.
 

   
Өнөөгийн байдлаар хүчирхэг улсыг цогцлоон байгуулах, үндэстнийг сэргэн мандалтад хүргэх агуу үйл хэрэг шийдвэрлэх чухал үе шатандаа ороод байна. Шинэчлэл, хөгжлийн олон талт зорилтууд давхцан зангилагдахын зэрэгцээ төрөл бүрийн зөрчил, эрсдэлүүд ундарч байгаа тул улс орны засаглал нь урьд өмнө байгаагүй нарийн төвөгтэй сорилтуудтай тулгарч байна. Урт замын аян дайнд шингэсэн нийтийн эрх ашгийг эрхэмлэх үзэл ухамсар нь нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэхэд оюун санааны чухал эх сурвалж болсон юм. Урт замын аян дайны явцад Улаан армийн анги нэгтгэлүүд дайсны ар талд тусгаарлагдаж, асар их саад бэрхшээл, хүнд хэцүү сорилтуудтай нүүр тулж байсан хэдий ч үргэлж нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хоорондоо нягт эвлэлдэн нэгдэж байв. Нийтийн эрх ашиг, хамтын зорилгыг бүхнээс дээгүүрт тавьдаг энэхүү үзэл санаа нь Хятадын үндэстний оюун санааны "генетик код"-ын үнэлж баршгүй нэгэн хэсэг болон үлджээ.
   
Урт замын аян дайны зориг санаанаас шим тэжээл авах нь Хятад үндэстний нийтлэг ухамсар, нэгдмэл үзэл баримтлалыг бэхжүүлэхэд тусална. Энэ нь хүмүүсийг хувийн мөрөөдлөө үндэстний сэргэн мандалтын агуу үйл хэрэгтэй уялдуулан нэгтгэхийг уриалж, тал бүрийн мэргэн ухаан, хүч чадлыг орчин үеийн бүтээн байгуулалтад чиглүүлэн, Хятад улсын бүх үндэстэн ястны агуу эв нэгдлийг нягтруулах болно. Ингэснээр хүчирхэг улсыг цогцлоон байгуулах, Хятадын үндэстний сэргэн мандалтад хүргэх үйлсэд асар их хүчийг төвлөрүүлж, бидэнд шинэ урт замын аян дайны замналд түүхийн шинэ хуудсыг нээх, шинэ амжилт гарган ялалт байгуулах боломжийг олгох болно.

Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл