solongonews
Хятадад суугаа элчин сайд нарын нүдэн дах Урт замын аян дайн
2026-10-27 11:19

Хятадын ажилчин, тариачдын Улаан армийн Урт замын аян дайны  ялалтын 90 жилийн ойд зориулсан сэдэвчилсэн үзэсгэлэнг үзэж байсан Панам Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Лэй Мин 10-р сарын 26-нд өөрийн ойлгосон Урт замын аян дайныг латин хэлний нэгэн зүйр үгээр илэрхийлжээ. Тэрээр: 
    - Зарим замыг зөвхөн туйлын их бэрхшээл, хүнд сорилтыг даван туулж байж л ойлгож чадна. Урт замын аян дайн бол үүний хамгийн тод жишээ юм гэж хэлэв.

10-р сарын 26-нд Хятадын Ардын хувьсгалт цэргийн музейд Хятадад суугаа элчин сайд нар болон дипломатууд “Аугаа их аян зам — Хятадын Улаан армийн Урт замын аян дайны ялалтын 90 жилийн ойд зориулсан сэдэвчилсэн үзэсгэлэн”-г үзэж сонирхож байна. 

   
Тухайн өдрийн өглөө БНХАУ-ын Гадаад хэргийн яамны урилгаар 106 улсын Элчин сайдын яам, олон улсын таван байгууллагын төлөөлөгчид, Хятадад суугаа элчин сайд нар болон дипломатууд Хятадын Ардын хувьсгалт цэргийн музейд хүрэлцэн ирж, “Аугаа их аян зам — Хятадын Улаан армийн  Урт замын аян дайны ялалтын 90 жилийн ойд зориулсан сэдэвчилсэн үзэсгэлэн”-г хамтдаа үзэв.

   
1934 оны 10-р сараас 1936 оны 10-р сар хүртэл Хятадын Коммунист намын удирдлага дор Хятадын ажилчид, тариачдын Улаан арми Японы түрэмгийллийг эсэргүүцэж, эх орноо авран хамгаалах уриаг өндөрт өргөн, арав гаруй муж нутгийг туулан, хэдэн арван мянган миль 
замыг туулж, тоо томшгүй саад бэрхшээл, аюул заналыг даван, асар их золиос гаргасны эцэст дэлхий нийтийг цочроож, түүхэнд мөнхөрсөн Урт замын аян дайныг ялалтаар амжилттай дуусгасан юм.
 
Тайлбарлагчийн хамт үзэсгэлэнг үзэж явахад түүхийн баялаг дүр зураг элчин сайд нарын өмнө дэлгэгдэж байлаа.


10-р сарын 26-нд Хятадын Ардын хувьсгалт цэргийн музейд Хятадад суугаа элчин сайд нар болон дипломатууд “Аугаа их аян зам” үзэсгэлэнг үзэж байна. 

   
Улаан армийн Урт замын аян дайныг тод томруун харуулсан асар том гурван хэмжээст газрын зураг, Шянжян мөрний төлөөх ширүүн тулалдаан, Лүдин гүүрийг эзлэн авсан ажиллагаа, Ла 
Зыкөүгийн даваанд хийсэн гэнэтийн дайралт зэрэг тулааны дүр зургийг дахин амилуулсан үзүүлэнгүүд үзэсгэлэнгийн гол хэсэг болсон байна. Нийт 357 гэрэл зураг, 1061 ширхэг буюу иж бүрдэл түүхэн эд өлгийн зүйл, баримт бичиг, 73 урлагийн бүтээл нь уул нурууг доргиосон баатарлаг түүхэн туульсыг цогцоор нь дэлгэн харуулж байв.

10-р сарын 26-нд Хятадын Ардын хувьсгалт цэргийн музейд Хятадад суугаа элчин сайд нар болон дипломатууд “Аугаа их аян зам” үзэсгэлэнг үзэж байна. 

   
- Урт замын аян дайн нь Хятадын ард түмний шийдэмгий байдал, хүсэл зориг, эх оронч үзлийг илэрхийлдэг гэж Иорданы Хятадад суугаа Элчин сайд Хусам Хуссейн хэлэв. Тэрээр тухайн үеийн Хятадын ард түмний золиос, тэсвэр хатуужил байгаагүй бол өнөөгийн Хятад улс бий болохгүй байсан гэж онцоллоо.
 
Бараг зуун гол мөрнийг гаталж, цаст өндөр уулсыг даван, уудам намагт хээрийг туулж, 600 гаруй удаагийн байлдаан, тулалдаанд оролцсон зэрэг түүхэн баримтуудыг дэлгэн харуулсан энэхүү үзэсгэлэн нь зөвхөн Урт замын аян дайны замнал, байлдааны үйл явцыг харуулаад зогсохгүй, Улаан армийг урагш тэмүүлэхэд ямар хүч сэтгэлээр тэтгэж байсныг элчин сайд нарт өгүүлж байлаа.
 
Гамби Улсаас Хятадад суугаа цэргийн атташе Омар Бөжан “Ард түмэн” гэдэг ойлголтын гүн утгыг мэдэрчээ. Тэрээр золиос гаргахаас үл эмээх, өөрийгөө харамгүй зориулах, эв нэгдэлтэй байх сэтгэл санаа нь Хятадын ард түмнийг ялалтад хүргэсэн гэж хэллээ.
 
Цаг хугацааг даван туулсан энэхүү хүч чадал өөр өөр улс орноос ирсэн элчин сайд нарт гүн сэтгэгдэл төрүүлжээ.

10-р сарын 26-нд Хятадын Ардын хувьсгалт цэргийн музейд Хятадад суугаа элчин сайд нар болон дипломатууд “Аугаа их аян зам” үзэсгэлэнг үзэж байна. 

   
- Бэрхшээлтэй тулгарах бүрдээ Урт замын аян дайны агуу их эрч зоригийг 
санах хэрэгтэй гэж Куба Улсаас Хятадад суугаа Элчин сайд Бэши Дэ хэлэв. Түүний үзэж байгаагаар “Үе үеийнхэн өөр өөрийн Урт замын аян дайныг туулах ёстой” аж. Тэрээр Хятадын Коммунист намын удирдлага дор Хятад улс шинэ эрин үеийн Урт замын аян дайнаа амжилттай туулж, Хятадын онцлогтой социалист шинэчлэлийг урагшлуулан, өндөр чансаатай хөгжлийг дэмжиж байна гэж тэмдэглэв. Урт замын аян дайны агуу их эрч зориг нь зөвхөн Хятадад хамаарахгүй бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгт нийтлэг сорилт  бэрхшээлийг даван туулахад үнэтэй сургамж, урам зориг өгч байна гэж тэрээр онцоллоо.

 
2026 оны Дэлхийн засаглалын форум (Шюнань)-аас өмнөх өдөр нь Бээжинд буцаж ирсэн НҮБ-ын Хятад дахь суурин зохицуулагч Жэ Лихэн Хятадын хөгжлийн үзэл баримтлалаас Урт замын аян дайны агуу их эрч хүч, урам зориг өнөө цагт үргэлжилж буйг олж харжээ. Тэрээр:

   - Гайхамшигтай шийдэмгий байдал, алсын хараа нь Хятадын ард түмнийг нэг ялалтаас нөгөө ялалтад хүргэсэн юм. Хятад улс энэхүү амжилтын туршлагаа дэлхийн өмнөд бүсийн орнуудтай хуваалцаж байна гэж хэллээ.

   
Үзэсгэлэнгийн аялал өндөрлөх үед Панамын Элчин сайд Рэймин:

   - Урт замын аян дайн бол зүгээр нэг цэргийн жагсаал биш, харин хүн төрөлхтний урагшлах замын бэлгэдэл юм. Энэ замаар бид цаашид ч үргэлжлэн алхах хэрэгтэй гэж хэлэв.


Редактор : Д.МӨЧИР
Зураглаач : ИНЬ ГАН
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл