solongonews
ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны долоо дахь шатны төвлөрсөн шалгалтын байдлын нэгдсэн тайланг хэлэлцэв
2026-10-26 10:21

Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчоо 10-р сарын 23-ны өдөр хуралдаж, «ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны долоо дахь шатны төвлөрсөн шалгалтын байдлын нэгдсэн тайлан»-г хэлэлцлээ. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хуралдааныг даргалав.
 
Хуралдаанаар онцлон тэмдэглэхдээ, Ши Жиньпинээр цөмөө болгосон намын Төв хорооны тууштай удирдлага дор ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны долоо дахь шатны шалгалтын ажил гүнзгий, бодитой хэрэгжиж, мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн байна. Шалгалтын явцаас харахад, төвийн болон төрийн байгууллагуудын ажилд эерэг ахиц гарсан боловч зарим асуудал мөн байсаар байна. Эдгээр асуудалд дээд зэргээр анхаарч, нухацтай, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатай. Залруулах ажлын хариуцлагыг бүрэн хүлээлгэж, залруулах ажиллагаанд тавих хяналтыг бэхжүүлэн, шалгалтад хамрагдсан намын байгууллагуудыг намын бүтээн байгуулалтын талаарх Ши Жиньпиний үзэл санааг судлан хэрэгжүүлэхтэй уялдуулж, зөв үйл ажиллагааны амжилтын үзэл баримтлалыг төлөвшүүлэн хэрэгжүүлэх тухай сургалт, боловсролын ажлын үр дүнг бататган өргөжүүлэхэд чиглүүлж, шалгалтын санал, дүгнэлтээр гарсан асуудлыг бодитоор залруулах ёстой. Асуудлыг шийдвэрлэхдээ хатуу байр суурь баримталж, бодит өөрчлөлт гарган, засаж залруулах ажлыг үнэнч шударгаар хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.
 
Хуралдаанаар мөн онцлон тэмдэглэхдээ: Төвийн болон төрийн байгууллагууд нь «Хоёр хамгаалалт»-ыг хэрэгжүүлэгчдийн тэргүүн эгнээ юм. Иймээс улс төрийн нөхцөл байдлыг дүгнэх, улс төрийн үзэл санааг ойлгох, улс төрийн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх чадвараа тасралтгүй дээшлүүлж, үүрэг хариуцлагаа биелүүлэх улс төрийн ухамсар, хариуцлагыг бэхжүүлэн, намын Төв хорооны томоохон шийдвэр, бодлогыг тууштай хэрэгжүүлэх ёстой.
 
Өөрчлөлт, шинэчлэлийн гол бэрхшээлийг даван туулах ажлыг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, шинэчлэлийн зорилт, үүргүүдийн хэрэгжилтэ нухацтай хангах шаардлагатай. Хариуцлагыг цаг ямагт ухамсарлаж, эрсдэл, далд аюулыг эх үүсвэрээс нь урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шалган арилгах ажлыг эрчимжүүлж, хөгжил ба аюулгүй байдлыг илүү сайн уялдуулах хэрэгтэй. Удирдах багийн бүтээн байгуулалтыг бодитоор бэхжүүлж, багийн нэгдмэл байдал, тэмцэх чадварыг нэмэгдүүлэн, удирдах албан тушаалтнуудыг ажил үйлсээ эрхлэн бүтээж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад манлайлан оролцуулах ёстой.
 
Намыг удирдан засаглах, намын сахилга хариуцлагыг бэхжүүлэх улс төрийн үүрэг хариуцлагыг чанд хэрэгжүүлж, намыг бүх талаар хатуу сахилга баттай байлгах ажлыг илүү өндөр стандарт, илүү бодитой арга хэмжээгээр хэрэгжүүлэх шаардлагатай. Авлигыг илрүүлэн шийтгэх хатуу байр суурийг хадгалж, хатуу сахилга батын үндсэн чиглэлийг тууштай баримтлан, улс төрийн байгууллагын цэвэр ариун, шударга уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байна.
 
Хуралдаанаар бусад асуудлыг мөн хэлэлцэн судлав.


Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл