solongonews
Шы Тайфэний Үхай хотын төлөөлөгчдийн хянан зөвлөх хуралд дэвшүүлсэн санааачилга
2021-01-27 21:37
Шы Тайфэн Үхай хотын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хуралд дараах санаачилгыг дэвшүүлсэн байна.

    ХКН-ын ӨМӨЗО-ны Хорооны нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны АТИХ-ын Байнгын Хорооны эрхлэгч Шы Тайфэн  01-р сарын 27-нд Үхай хотын төлөөлөгчдийн багийн хянан зөвшилцөх хуралд оролцлоо.

        Тэрээр аж үйлдвэр, хот суурин газрын өөрчлөлтийг яаралтай түргэсгэх шаардлагатайг онцолсон юм. Экологи, ногоон хөгжлийн удирдамжаар өндөр чанарын хөгжлийн шинэ замаар эргэлзээгүй замнаж, шинэ эхлэл дээр бүх ажлуудаа урагшлуулах ёстой гэж илэрхийлсэн байна.

Шы Тайфэн:

- Үхай хот бол нийтлэг нүүрсэнд суурилж байгуулагдсан хот, нүүрсээр сэргэн баяжсан нөөц баялагт суурилсан хэлбэрийн хот, Аж үйлдвэр, хотын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх нь заавал даван туулах ёстой бэрхшээл юм.

- Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах ажлыг онцлон анхаарах хэрэгтэй. Нэгдсэн хөгжил, аюулгүй байдлыг хангаж, хөгжлийн явцад янз бүрийн байдлаар оршиж болзошгүй. Тулгарч болохуйц эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг тухайд нь шийдвэрлэх хэрэгтэй.  Ялангуяа санхүү, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын чиглэлээр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ба шийдвэрлэх ёстой гэж цохон тэмдэглэсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл