solongonews
ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын IV хурлын тэргүүлэгчдийн баг хоёр дахь хурлаа хийж байна
2021-01-29 00:28
ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын IV хурлын тэргүүлэгчдийн баг хоёр дахь хуралдаанаа 01-р сарын 28-нд хийлээ. Их хурлын тэргүүлэгчдийн багийн байнгын тэргүүлэгч Шы Тайфэн хурлыг даргалав.

     Хуралдаанаар их хурлын орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны Зохион Байгуулах хэлтсийн байнгын дэд дарга Жөү Кай, ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын IV хурлаар ӨМӨЗО-ны АТИХ-ын Байнгын хорооны Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёл, Эрүүл мэндийн зөвлөлийн эрхлэгчид нэр дэвшигчид болон ӨМӨЗО-ны АТИХ-ын Байнгын хорооны гишүүнийг сонгох тухай тодорхойлт хйисэн байна.

Хуралдаанаар “ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёл, Эрүүл мэндийн зөвлөлийн эрхлэгч гишүүний нэрс (ноорог)”-ийг баталлаа. Батлагдсэн нэрсийн нооргийг хэвлэн нийт төлөөлөгчдөд хэлэлцүүлэхээр тарааж, их хурлаар батлуулах болно.

       Хуралдаанаар "ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын IV хурлын тэргүүлэгчдээс дэвшүүлсэн  ӨМӨЗО-ны АТИХ-ын Байнгын хорооны гишүүдийн нэр дэвшигчдийн нэрс"-ийг баталж, бүх төлөөлөгчдийг оролцуулан хэлэлцүүлэв.

Хуралдаанаар "ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын IV хурлаар ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёл, Эрүүл мэндийн зөвлөлийн эрхлэгч гишүүний санал өгөх тухай арга (төсөл)”-ыг баталсан бөгөөд бүх төлөөлөгчдийг хэлэлцүүлэхээр хэвлэн тарааж, их хуралд санал дэвшүүлнэ.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл