Сурвалжлагч Үндэсний цагаачдын албанаас оылгосноор: 2024 оны "Луут завины баяр"-ын үеэр улсын хилийн хяналтын газраар нийт 5 сая 752 мянган хүн орж гарсан бол өдөрт дунджаар 1 сая 917 мянган зорчигч орж гарсан нь өнгөрсөн жилийн Луут завины баяртай харьцуулахад 45.1 хувиар нэмэгдсэн байна. Үүний дотор эх газрын оршин суугчид 2.466 сая хүн орж гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.4 хувиар өсөж, Хонконг, Макао, Тайванийн оршин суугчдын тоо 2.779 саяыг эзэлж өнгөрсөн оны мөн үеэс 66.1 хувиар нэмэгдсэн бол гадаадын иргэн 507 мянга байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 57 хувиар өссөн байна. Нийт 238 мянган тээврийн хэрэгсэл (хөлөг онгоц, галт тэрэг) орж гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 35.2 хувиар өссөн байна. Луут завины баяр наадмын үеэр улс орон даяар боомтуудын гаалийн бүрдүүлэлт аюулгүй, үр ашигтай, жигд явагдлаа.
Мэдээллийн дагуу, Үндэсний цагаачдыг газрын нэгдсэн томилгооны дагуу, хилийн мэргэжлийн хяналтын байгууллагууд улс орон даяар "хоёр зарлал, нэг сануулга"-ын шаардлагыг чанд мөрдөж, боомтоор орж гарах зорчигчдын урсгалын байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан таамаглах ба нийтэлж орч гарах бүх жуулчдад аяллын маршрутаа үндэслэлтэй зохион байгуулахыг сануулсан банйа.
