solongonews
Луут завины баярын амралтын үеэр төмөр замын тээвэр бараг 80.5 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байна
2025-05-31 11:27
Луут завины баярын амралтын үеэр төмөр замын тээвэр бараг 80.5 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байна

Сэтгүүлч Хятадын төмөр замын үндэсний группийн ХХК-аас мэдээлснээр: Луут завины баярын амралтын үеэрх төмөр замын тээвэрлэлт 30-ны өдөр эхэлсэн байна. 05-р сарын 30-аас 06-р сарын 03-ны өдрийг хүртэл буюу тав хоногийн хугацаанд үндэсний төмөр зам бараг 80.5 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байж, зорчигчдын хамгийн их урсгал 05-р сарын 31-ний өдөр тохиох ба бараг 18.3 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байна.

Хятадын төмөр замын үндэсний группийн зорчигч тээврийн газрын хариуцлагатай албаны хүн:

- Энэ жилийн "Луут завины баяр"-ын амралтын үеэр төмөр замын зорчигч тээврийн урсгал нь садан төрлөө эргэх, аялж жуулчлах зэргээс бүрдэж, тээвэрийн үйл ажиллагаа ерөнхийдөө өндөр түвшинд өрнөх төлөвтэй байна, үүнд Бээжин-Тяньжин-Хэбэй, Хөх мөрний бэлчир, Гуандун-Хонконг-Макаогийн их булангийн бүс, Чэнду-Чунчингийн бүс болон аялал жуулчлалын зарим алдартай хотуудад зорчигчдын урсгал харьцангуй төвлөрч байна гэж танилцууллаа.  

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : CCTV.COM
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл