
Жүншинь агентлагийн мэдээ: Луут завины баярын үеэр "навчинд боосон цагаан будаа" иддэг уламжлалт заншлын дагуу, Бээжингийн олон худалдаа дэлгүүр хөнгөлөлт зарласан баялаг үйл ажиллагаа өрнүүлсэн байна. 11-нд Бээжин хотын бизнес худалдааны комиссоос нийтэлсэн тоо баримтын дагуу амралтын гурван хоногт бизнес үйлчилгээний хяналт хэмжилтийн 60 гол аж ахуйн нэгжийн жижиглэн худалдаа 1 тэрбум 790 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдэв.
Луут завины баяр бол Хятадын үндэстнүүдийн эртний уламжлалт баяруудын нэг юм. Энэ үеэр хүмүүс навчинд боосон цагаан будаа идэх, луут завь уралдуулах, хишиг даллагын уут урлах, бугуйдаа таван өнгийн утас зүүх зэрэг баялаг үйл ажиллагаа зохиодог ба сүүлийн жилүүдэд "навчинд боосон цагаан будаа идэх" заншил улам шинэдэж байна. Баярын хугацаанд идээ ундааны аж ахуйн нэгжүүдийн орлого 5 гаруй хувиар нэмэгдэв.
Өнөө билгийн улирлын 5 дугаар сарын 5 нь 11 дүгээр сарын 11-ний өдөртэй адил цахим бизнесийн салбарт жил тутам болдог онцгой баярын өдөр болжээ. Луут завины баярын хугацаанд худалдаа дэлгүүрүүд "хос баяр"-ын уур амьсгалыг ашиглаж, хөнгөлөлттэй арга хэмжээнүүд өрнүүлсэн байна. Ялангуяа цахим бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд их хэмжээний хөнгөлөлт, хямдрал зарласан байна. Тоо баримтын дагуу, баярын үеэр Ү Мэй зэрэг бодит аж ахуйн нэгжийн худалдааны хэмжээ 10 гаруй хувиар нэмэгджээ.
