Луут завины баяр айсуй
2023-06-20 10:45
Луут завины баяр айсуй

Хэдэн мянган жилийн уламжлалтай Луут завины баяр нь аргын тооллоор жил бүр өөр өдөр. Харин билгийн тооллын 05-р сарын 05-ны өдөр тохиодог юм. Энэ жил Хятад улс Луут завины баяраар бүх нийтийн гурван өдрийн амралт зарлажээ.

Хятадын уламжлалт баярууд бүгд өөрийн гэсэн онцлог зоогтой байдгийн адил Луут завины баяр ч өөрийн нэрийн зоогтой. Энэ бол “Зунзи”. Наалдамхай будааг гурвалжин хэлбэрт оруулан, хулс модны навчинд ороож хийдэг. Хойд нутгийнхан чавгатай хольсон будааг таашаадаг бол өмнөдийнхөн чихэрлэг шош, өндөгний шар, махаар ч шанзалдаг.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
