Луут завины баярын амралтаар Хятадын боомтоор 5 сая 907 мянган зорчигч нэвтэрчээ
2025-06-03 16:11
Луут завины баярын амралтаар Хятадын боомтоор 5 сая 907 мянган зорчигч нэвтэрчээ
Цагаачлалын үндэсний газраас мэдээлснээр, энэ жилийн луут завины баярын өдрүүдэд Хятадын хилийн шалган өнгөрүүлэх газраас гадаад, дотоодын 5 сая 907 мянган хүн боомтоор орж гарах ажлыг гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.7 хувиар нэмэгдсэн байна. 06-р сарын 1-ны өдөр боомтоор нэвтэрсэн хүний тоо оргил үедээ хүрч, давхацсан тоогоор 2 сая 86 мянгад хүрэв. Хятадын боомтоор нэвтэрсэн гадаадын иргэдийн 231 мянга нь визгүй нэвтрэх бодлогод хамрагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 59.4 хувиар нэмэгджээ. Мөн хилээр орж гарсан 263 мянган тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10.5 хувиар өссөн байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
