Луут завины баяраар 119 сая хүн дотооддоо аялжээ
2025-06-04 10:53
Луут завины баяраар 119 сая хүн дотооддоо аялжээ
Сэтгүүлч 06-р сарын 03-ны өдөр ССАЖЯ-наас ойлгосноор. Луут завины баярын үеэр олон газрууд бизнесийн шинэ хэлбэрийг өргөжүүлэх зорилгоор соёл, аялал жуулчлалын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, ард иргэдийн баяр наадмын хэрэгцээг хангахад анхаарч, үндэсний соёл, аялал жуулчлалын зах зээл аюулгүй, тогтвортой, эмх цэгцтэй байхад анхаарав. ССАЖЯ-ны Дата төвөөс гаргасан тооцоогоор, гурван өдөр үргэлжилсэн луут завины баярын амралтаар улсын хэмжээнд 119 сая хүн дотоодод аялсан нь өмнөх оны мөн үеийнхээс 5.7 хувиар нэмэгдэж, дотоодын аялал жуулчлалын нийт орлого 42 тэрбум 730 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,9 хувиар өссөн байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
