Луут завины баярын үеэр төмөр замын зорчигч 47 саяд хүрнэ
2018-06-13 21:14
Хятадын Төмөр замын корпорациийн танилцуулснаар:
Энэ оны луут завины баярын үеэр төмөр замын зорчигчийн тээвэр 06-р сарын 15-аас 06-р сарын 18-ны өдрийг хүртэлх 4 хоног үргэлжлэх юм. Хятадын Төмөр замаар зорчигч 47 саяд хүрнэ хэмээн таамаглаж байна. Үүнчлэн өдөр бүрийн зорчигч 11.75 саяд хүрч, мөн үеэс 7.8 хувиар өссөн байна.
06-р сарын 16-ны өдөр зорчигчид зорчих оргил өдөр, урьдчилсан байдлаар зорчигч 13.3 саяд хүрч, өнгөрсөн оны зорчигчийн оргил өдрөөс 1.02 сая нэмэгдэх болно хэмээн таамаглаж байгаа юм. Энэ нь мөн үеэс 8.3 хувиар өссөн байна. Бээжин, Харбин, Далянь, Си-Ань, Чиндао, Ханжөү, Шямэнь, Гүйлинь, Күньмин зэрэг хотоор зорчигч ихтэй байгаа аж.
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
