solongonews
Нээлттэй, ил тод үзэл баримтлалын дагуу сэтгүүлчдэд үйлчилнэ
2020-05-17 18:06
XIII сонгуулийн БХАТИХ-ын III бүгд хурал тавдугаар сарын 22-нд Бээжинд нээгдэх гэж байгаатай холбогдуулан БХАТИХ-ын Байнгын хорооны Гадаад харилцааны зөвлөлийн дарга Жан Есүй 15-нд хэлэхдээ, Хурлын хэвлэл мэдээллийн төв гадаад дотоодын 3000 гаруй сурвалжлагчийн өргөдлийг хүлээн авсан гэж мэдэгдлээ.

Жан Есүй:

- Өнөөгийн байдлаар хилийн чанадад тахлын байдал мөн хүнд байгаа болохоор гадаадаас халдвар орж ирэн, дотоодын тахлын нөхцөл байдлыг дахин хүндрүүлэхээс сэргийлэхийн тулд энэ оны бүгд хурал нь зарим ажилд тохируулалт хийсэн юм. Тухайлбал:

Хурлын хугацааг богиносгож, хөтөлбөр, авч хэлэлцэх асуудал бүгдийг хурлаас өмнө чуулах бэлтгэл хурал, дарга нарын хуралдаанаар батална.

Бээжинд байгаа гадаад, дотоодын сэтгүүлчдийг хуралд оролцуулна. Харин хилийн чанадаас сурвалжлагч урихгүй.

Хэвлэлийн бага хурал, “Төлөөлөгчдийн коридор”, “Сайд нарын коридор” зэрэг сурвалжлах арга хэмжээг бүгдийг цомтгож, цахим видео хэлбэрээр сурвалжилга өгөх болно.

Хятад улс хуулийн засаглал, өөрчлөлт нээлтийн бодлогоо тууштай барьж, энэ оны бүгд хурлын үеэр нээлттэй, ил тод үзэл баримтлалын дагуу гадаад, дотоодын сурвалжлагчдад үйлчилгээ хангаж ажиллах болно гэж хэллээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл